Chapter 20

1.5K 149 13
                                    

Сувон одоо жирэмсэн учраас өмнөх шигээ ноцолдож чадахгүй болохоор оронд нь Жонгүгийг хэсэг ноолж байгаад Сувоныг шар айрагны даруулга авчирахад нөхрөөс нь холдов.

"Би ч гэсэн уумаар л байна шд" гэсээр Сувоныг хошуугаа унжуулан эрхлэхэд нь Жонгүг лаазтай ундаа авчран гарт нь бариуллаа.

Жирэмсэн хүн үнэхээр хэцүү болчих юмаа энийг ч идмээр байна, тэрийг ч идмээр байна, ингэ тэг гээд л хөөрхий Жонгүгийг бүр өрөвдчихлөө.

Тасартлаа ууя гэж бодсон боловч замдаа авсан хэдхэн шар айраг маань дуусчихав. Маргааш амралтын өдөр юм хойно сайхан уухаар шийдэн тэр хоёрт хачир бэлдэж байхыг даалгаад өөрөө дэлгүүрийн зүг гэлдэрлээ.

Ашгүй нээх ч холгүй хорин дөрвөн цагийн дэлгүүр байсанд хурдхан шиг орон шар айраг болон сөжү авчихаад худалдагч дээр нь очиход гуч орчим насны залуу байлаа.

Худалдагч залуу намайг дээрээс доош нэг гүйлгэж харсанаа "Үнэмлэхээ" гэж хэллээ.

"Би аль хэдийн насанд хүрчихсэн"

"Тэгвэл зүгээр үнэмлэхээ үзүүлчих"

Вуаа дэбак бүхэл бүтэн хорин дөрвөн настай хүнийг...

Дуртай дургүй халаасаа ухсан боловч яарч гарахдаа түрийвчээ цүнхэндээ орхисон гэдгээ санав.

"Юу нөгөө би түрийвчээ орхичихсон бололтой"

"Золиг чинь жоохон юм байж хурдхан харьж үз" гэсээр худалдагч миний авчирч тавьсан зүйлсийг хурааж эхлэв.

"Би нээрээ насанд хүрчихсэн шдээ. Итгэхгүй бол та намайг интернетээс хайгаад үз. Вик-"

Миний яриаг таслан хажуунаас нэг гар орж ирэн худалдагч руу үнэмлэх сарвайв. Гайхан үнэмлэх рүү нь хартал Ким Тэхён...

Худалдагч залуу асуух мэт Тэхён руу харахад тэр "Авсан юмнуудыг нь бодоод өгөөч" гэхэд нь худалдагч үнэмлэхийг нь авч харсанаа.

"Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа авч өгөх чинь буруу шүү. Зарахгүй болохоор явцгаа" гээд тас гүрийчих нь тэр.

Эцэст нь нэг юм интернетээс өөрийгөө хайж харуулсанаар худалдагчаас архиа салгаж аван одоо Тэхёноос зугтах шахам явж байна.

Хаанаасаа гэнэт гараад ирдэг байна аа. Жонгүг Сувон хоёрыг очоод болгож өгнө дөө.

"Хүлээж бай л даа" тэр миний гарнаас татсанаар би аргагүйн эрхэнд өөдөөс нь харлаа.

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now