Chapter 11

1.5K 151 11
                                    

"Өө уучлаарай ахыг байна гэж л бодлоо" гээд би түүний нүүрийг арчиж өгөх гэж байгаад биенд нь хамаагүй хүрж болохгүй байх гэж бодон гараа татлаа.

Харин намайг үргэлжлүүлэн аягаа угааж байхад Тэхён ах над руу хөөс аваад цацчихав.

"Тэнд аав ээж хоёр нялуураад та хоёр энд нялуураад би тэгээд яах юм саран дээр очих юмуу?" Гэх Хусог ахын дуунаар бид тоглохоо болин тэрэн рүү анхаарлаа хандууллаа.

"Хэн нялуурсан юм зүгээр л тоглож байна" гэж Тэхён ах хэлээд бид шалба норсон өөрсдийгөө харан инээлдэнэ.

Норсон үс нь нүд рүү нь унжаад тэр үнэхээр халуухан харагдаж байлаа. Эм хүний хатан нуруу гэж байдаг бол хэд хэд хугалахаар тийм л сайхан дүр төрх.

Цаг ч нилээн орой болж аав ээж хоёр амрахаар өрөөндөө орж харин ах бид хоёр Тэхён ахыг гаргаж өгчихөөд өрөө өрөөндөө орцгоолоо.

Өнөөдөр тэр чигтээ л зүүд шиг санагдаж байна.

Нөгөө хоёр юу болсон талаар мэдэхээр Сувон руу залгатал тэр шууд л аваад өөдөөс орилж гарлаа.

"Хөөе хөөе жоохон тайван чих дүлийрлээ"

"Нари би яг зүүдлээд байх шиг байна аа"

"За юу болсон эхнээс нь дуустал бүгдийг нь сайхан яриарай хө"

Сувон ч хоолойгоо нэг засчихаад яриагаа эхлүүллээ.

"Та хоёрыг явсаны дараа бид алсыг харагчид суухаар болсон"

"Мэдээж тэнд ямар нэг романтик зүйл болж л дээ тиймүү?"

"Хүний яриа гүйцэт сонс л доо. Тэгээд бид хоёр хэсэг чимээгүй суусны дараа тэр миний гараас бариад надад сайн гэж хэлсэн би бүр шок. Бараг яаж амьсгалахаа хүртэл мартчихсан гээл бод"

"За за тэгээд яасан?" Миний сониуч зан ч хөдлөн хурдхан сонсохын түүс болов.

"Тэгээд яах юу байхав дээ би сандарсандаа юу ч дуугарч чадаагүй болохоор бид алсыг харагчаас буух хүртлээ юу ч яриагүй. Жонгүг надад эвгүй санагдсан гэж бодсон байх гэрт хүргээд өгье гээд паркаас гараад шууд манайх руу явсан"

"Юу вэ? Тэгээд юу ч болоогүй юмуу? Хүн сайхан боломж гаргаж өгч байхад чинь"

"Битгий хүний яриа таслаад бай л даа хүн яг гоё хэсгийг нь ярих гээд байхад золиг чинь"

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now