Chapter 4

1.9K 140 1
                                    

"Би багш болох гэж байгаа"

"ЮУ? Гэхдээ та чинь оюутан шдээ"

"Өмнө нь сурангаа цагийн багш хийдэг байсан юм тэрийг л сонссон юм шиг байна лээ хичээл амартал ажиллаад өгөөч гэж гуйсан юм"

"Тэгээд хичээлээ яах юм?"

"Хоёр сургууль яриад тохирчихсон гэсэн"

Би ч түүнтэй хэсэг юм ярьж сууж байгаад гэр лүүгээ орлоо. Тэрнийг танидаг болоод 2 жил гаран болох гэж байгаа ч ингэж хоёулахнаа уулзаж байсан тохиолдол тун ховор.

Амралтын өдрүүд ч өмнөхтэйгөө адил өнгөрөөд Даваа гаригийн өглөө сургууль дээр амьдрал өрнөдгөөрөө өрнөнө.

Эхний хоёр цаг англи хэл болохоор би цаанаасаа л догдлоод байлаа. Одоо сэтгэлтэй хүнээ байнга харж байж болох нь байна шүү дээ. Гэхдээ л харамлаад байх юм охидууд ч ардаас нь шуурах байхдаа.

Удалгүй хонх ч дуугарч менежер Тэхён ахыг дагуулсаар орж ирлээ. Яг л бодож байснаар түүнийг орж ирэнгүүт л охидууд шуугилдаад эхлэх нь тэр. Харин менежер бидэнд чимээгүй байхыг сануулаад ярьж эхэллээ.

"За тэгэхээр энэ хүн бол Ан багшийн оронд орж байгаа шинэ багш. Ким багшаа наашаа ирээд өөрийгөө танилцуулаарай" гэчихээд гарч явав.

"Ким Тэхён гэдэг"

Айягүү үнэхээр хөндий хүн шүү.

"Ингээд л болсон юмуу багшаа бидэнд өөрийнхөө тухай дахиад жоохон яриад өг л дөө" гээд л Сүжон гэх алцгар охин найлинхай хоолойгоо бүр ч нарийсган хэлнэ.

"Би энд та нартай ярилцах гэж ирээгүй болохоор хурдан хичээлээ гаргаад сууцгаа"

Түүнийг ийн хэлсэний дараа хүүхдүүд хэцүү хүн гэдгийг нь мэдсэн бололтой хэлсэнээр нь чимээгүйхэн л хичээлээ хийцгээнэ.

Үнэхээр төгс төгөлдөр хүн юм.

Сургуулийн хамгийн гоё газар бол мэдээж цайны газар. Хүн болгон л хоолноос аз жаргалыг мэдэрдэг шүү дээ.

Жоохон оройтож орж ирсэн болохоор хоосон суудал бараг байсангүй. Зүгээр л Сувоныг гарч хооллоё гэхэд нь дагаад явдаг байж.

Би ч хоолоо барьчихаад хоосон суудал хайн энэ тэрүүгээр нүдээ гүйлгэнэ. Гэтэл Тэхён ах булангийн ширээнд сууж байгаад намайг харсан бололтой гараа өргөнө.

"Нари энд сул суудал байна"

Бурхан минь бүх хүүхдүүдийн харц над дээр бууж байна. Аргагүй биздээ шинээр ирсэн залуухан царайлаг багш намайг дуудаж байна шүү дээ.

Дуудсан ёсоор нь ширээнд очиж суусан ч тэдний харц биднээс огт салсангүй. Олны анхаарлын төвд байх үнэхээр төвөгтэй.

Манай сургуульд тийм ч муу охидууд байхгүйд баярлаж байна шүү. Хэрвээ байдаг байсан бол кинон дээр гардаг шиг дээрэлхүүлэх байсан байхдаа.

"Нээрээ давтлаганы хувиар гарсан байсан эхний давтлага бас л танай ангид байна лээ"

"Ашгүй дээ" гээд би өөртөө сонсогдох төдий хэлсэн ч тэр сонсчихсон бололтой инээлээ.

"Вууаа уба та сая инээсэн үү?"

"Уба гэнэ шүү багшийгаа тэгэж дуудаж болж байгаа юмуу?"

Нээрээ тийм л дээ бид сургууль дээр байгаа шүү дээ.

"Уучлаарай мартчихаж. Гэхдээ л та сая инээсэн тэ? Инээхийг чинь хараагүй их уджээ"

Хичээлийн дараа давтлагатай болохоор би үнэхээр эрч хүчтэйгээр хичээлээ хийнэ. Зүгээр л юу ч бодохгүй хичээлээ хийгээд байвал цаг хурдан өнгөрөх юм шиг санагдсан юм.

Даан ч Сувон гэдэг чөтгөрөөс болоод хичээлдээ төвлөрч чадахгүй байлаа. Тэр байн байн хажуунаас хатгаад нэг асуултаа давтаж асуусаар л.

"Хөөе л дээ хариулахгүй юмуу та хоёр цуг хооллосон юмуу? Тэгээд юу ярьсан юм алив хэл л дээ"

Сүүлдээ ч тэсгэл алдан үзгээ дэвтэр дээрээ тавиад "Тиймээ сая бид хоёр цуг хооллосон өөр сул суудал байгаагүй юм"

"Би чамайг ятгасаар байгаад аваад явсан бол чи хайртай хүнтэйгээ цуг хооллохгүй байжээ. Надад л баярлах хэрэгтэй юм байна. Тийм биш гэж үү найз минь"

"Чамайг ятгасан ч би явахгүй байсан болохоор одоо намайг тайван байлга хонгор минь"

Ашгүй нэг юм хонх дуугарч биднийг математикийн багшаас чөлөөллөө. Давтлага эхэлтэл амралтын 30 минут байгаа болохоор бүгд гарч явна. Би Сувонтой хамт гарах гэж байсан ч нойр хүрээд байсан болохоор түр ч болов дуг хийхээр ангидаа үлдлээ.

Ширээгээ дэрлээд хэвтсэн ч унтаж чадаагүй болохоор чихэвчээ зүүн чимээгүйхэн дуулан сууна. Бүр сүүлдээ дуундаа ороод босоод бүжиглэчихлээ. Гэхдээ бас л миний бяцхан тоглолт Тэхён ахаас болж өндөрлөсөн юм. Учир нь тэр ороод ирчихсэн намайг хараад сууж байлаа.

"Юу хэ-зээ орж ирсэн юм"

"Яг чамайг босоод өгзөгөө сэгсэрч байхад чинь" тэр жуумалзсаар хэлнэ.

"Тэгээд орж ирсэн бол хэлэхгүй яасан юм"

"Ямар анх удаа харж байгаа биш юунд нь ичсэн юм"

"Тэгсэн ч гэсэн" гээд чимээгүй болоход тэр ч гэсэн хэсэгтээ юм дуугарахгүй байж байгаад.

"Нари чи надад сайн юмуу?"






•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now