Chapter 14

1.4K 127 4
                                    

"Хэрвээ чи хүсвэл найз залуу гэж хэлсэн ч болох юм"

"Тэгэж олны хэл аманд өртөөд яах вэ? Одоо байгаа нөхцөл байдал л хангалттай" гээд намайг машинаас гарахад ах татан буцаад оруулаалсанаа учиргүй инээгээд эхлэв.

"Яагаад инээгээд байгаа юм?"

"Чи үнэхээр мэдрэмжгүй юмаа...Би чиний найз залуу болъё гээд байна шдээ"

Найз залуу...байз тэр сая юу гэсэн бэ?

Намайг түүний хэлсэн зүйлсийг эргэцүүлэн хэсэг чимээгүй суусанд тэр "Ийм байж бас онц сурлагатан гээд байгаа шүү" гээд мөрнөөс барин өөдөөсөө харуулаад "Хоеулаа үерхэе. Миний найз охин болооч гээд байна ойлгож байна уу Жон Нари?"

Өнөөх ном зохиол дээр гардаг эрвээхэйнүүд бүгд миний гэдсэн дотор ороод нисэлдээд байх шиг л санагдаж байна. Арван найман насны төрсөн өдрийн хүсэл маань ингээд л биелэж байна гэж үү?


💫💫

"Байна уу?" Би түүний хоолойг сонсоод гацаж орхилоо. Гүн хар ангал шиг баргил хоолой яг л Тэхёных шиг.

Өөрийн эрхгүй амандаа "Тэхён" гэж хэлсэнийг маань тэр сонссон бололтой "Юу?" Гэж асуусан хэдий ч намайг хариу өгөөгүй учраас үргэлжлүүлэн

"Сайн байна уу? TH корпорацын орлогч захирал Найжэл Ким байна. "

Тиймдээ юу гэж л Тэхён над руу залгахав дээ.

"Сайн, сайн байна уу? Сэтгэл зүйч Виктория Жон байна. Гэхдээ яагаад ажлын утас руу биш гар утас руу минь залгадаг билээ?"

"Зүгээр л ялгаа байхгүй биздээ?"

"Таны тааллаар болог...Эхний өдөр учраас ямартай ч танилцацгаая"

"Болж байна мэдэж байгаачлан намайг Найжэл Ким гэдэг одоо 26 настай айлын ганц хүү"

"Бага нас болон найз нөхөд, сургуулийнхаа талаар яриач"

"Хүүхэд байхдаа хичээлээс өөр зүйл хийдгүй байсан болохоор яриад байх зүйл бараг л байхгүй. Дунд ангид хүүхдүүд зөвхөн баян болохоор минь л надад наалддаг байлаа. Харин ахлах ангид орсоноосоо хойш баян гэдгээ нууж өөрөөр амьдрах болсон тиймээс ч сайхан найзуудтай болж чадсан. Гэхдээ үнэнээс зугтах аргагүй болохоор зургаан жилийн өмнөөс компанидаа ажиллаж эхлэсэн."

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now