Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг...

49 5 0
                                    

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг хэтэрхий гунигтай

Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг түгшүүртэй,нэг л түгшүүртэй

Хайр гэдэг бол жаргалтай айдас юм хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм

Тэгээд тэмтчин тэмтчих атлаа

Зүүдээ өөрөө зохион байж үзээд түүндээ үхтлээ итгэхийн нэр юм

Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм

Хэн нэгнийг хайрлана гэдэг хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм

Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх чхэзээ ч цуцалтгүй дээш авирах зориг юм

Энэ бол дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм

Энэ бол нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй асар харанхуй гүн хонгил доторх, хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах аяар аяархан зовлонт инээд юм.

ШүлэгWhere stories live. Discover now