Хайр дууссан

39 2 0
                                    


Хайр дууслаа, хайрт минь. 

Харамсал ч алга, баясал ч алга, 

Хашхирсан ч ялгаагүй, уйлсан ч нэмэргүй 

Хайр дууслаа.

Мандах үүрийн алган дээрх 

 Миний чиний дурлалын ордон 

Эх нь голсон үүр өндөг шиг 

Эргэх өдрийн наранд хов хоосон хоцорлоо.

Харцанд чинь үйж дуусаад, харцнаас чинь бас 

Хамгийн ялдам хийгээд хамгийн аданги 

Залуу шулмыг тольдсон мянган шүүдэрт 

Мөрөөдлийн цэцэрлэг хагдарсан навч шиг 

Хийсэж одсон, бүүр арилсан. 

Хайр дууссан....


Дашийн Оюунчимэг /1992/

ШүлэгWhere stories live. Discover now