Төсөөллийн өрөөнд

36 3 0
                                    


Санаж байна уу, чи намайг?

Санаж, шаналж байна уу?

Хамгийн хүйтэн шөнөөр ч нүв нүцгэн унтдаг

Хав халуун биеийг минь зүүдэлж сэрээд л байна уу?

Яг одоо ч би хоосон харанхуйг ширтээд 

Ямар ч хөшиггүй цонхноо нүв нүцгэн зогсож байна

Чиний амьсгаа дутах өрөө минь үргэлж хүйтэн ч 

Чинийхээ төлөө л би бошинз юугаа тайлчихлаа

Яг дэргэд юм шиг л хүйсэн дээр үнсэх юм.

Яаж чи ийм холоос наддаа хүрдэг юм бэ?

Санаж байна, би чамайг

Санаж, бэтгэрч байна

Сар бүтэн тэргэл ч

Ертөнц даяар гэрэлгүй байна.




Л.Өлзийтөгс 2008.10.20 "Төсөөллийн өрөөнд" 75-р тал

ШүлэгWhere stories live. Discover now