Мартын найман

27 3 0
                                    


Өнөөдөр мартын найман 

Өөрийн амраг Нина чамдаа 

Өгөх бэлэг юу ч алга, 

Өчүүхэн миний сэтгэл л байна!

 Яруу найрагчийн сэтгэл, гэвч 

Ямар ч эрдэнээс үнэтэй билээ. 

Гардаж авах азтай хүн 

Галав эринд ховор билээ! 

Май! Миний сэтгэл! 

Маргааш буцааж авна гэхгүй 

Үүрд чамдаа өглөө би. 



Р.Чойням

ШүлэгWhere stories live. Discover now