Хайр дууссан /үргэлжлэл/

29 3 0
                                    


Хаанаас ч юм бүү мэд, хаврын борооны тэндээс 

Хаялан цохилон нийлэх ятгын гурван таталганаас 

Хацар норгон ирсэн цэгээхэн тэр уярал,

Хана, хэрэм, харц - ертөнцийн тусгаарлагч бүхнийг 

Хоослон нэвтэлж буусан ер бусын илч 

Хачин их улаан түймэр - хагацашгүй, дуусашгүй 

 Хайр дууссан.

Хаашаа ч юм бүү мэд, цэцэгс хийссэн тийшээ 

Хайлан нүүрээ дарахад хуруу өндөгний завсараар 

Хэлэх үг, түрэх амьсгал, хөлийн нүцгэн ормоор 

Хийсэх шиг болсон үсэн үзүүр болгоноор 

Хаанаас ч юм ирсэн урин хараацай уралдан буцаж

 Хааж тогтоож бололгүй хаашаа ч юм замхарч... 

Хайр дууссан.

Хүчин түрэмгий нэгний тэр даажин дуусахад 

Харц ч үгүй, дуу ч үгүй, бие сэтгэл цугаар эзгүй 

Хар салхинд дайруулсан далайн гүний арал шиг 

Хөл гуйвсан тамирдал, хачин их нам гүм... 

Нам гүм л үлдсэн.



Дашийн Оюунчимэг /1992/

ШүлэгWhere stories live. Discover now