Арван нэгдүгээр сарын дуулал

74 4 0
                                    


Сайн аав байх, охинтой болох
Сайхан бүсгүй болж хүү төрүүлэх
Өвснөөс моддын уй гуниг, тэвчээрийг олж сонсох
Өөрөөсөө далавчаа гээсэн шувууны тухай шүлэг унших
Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо

Дагжин чичирч байснаа гэнэт халуурах шиг шүлэг бичих
Дараа нь гашуун эм уугаад эдгэх шиг эргэн хүн болох
Гоо бүсгүй шиг эмзэг нандин бүхнээ ганцхан эрд зориулж
Гоонь эрийн шуналаар өөрийгөө амтлан амтлан мэдрэх
Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо

Хүүхэд байхдаа сонсоогүй шидэт үлгэрүүдээ аавдаа ярьж өгөх
Хүсэл, төсөөллийн ертөнцөд хүү нь гэрэлт цох гэж ээждээ итгүүлэх
Найдвар гээч сахиусаа нуруундаа үүрсэн бөгтөр даяанч
Намайг өвтгөх хүмүүсийн төлөө дотроосоо шүүрэх нулимс шиг тунгалаг
Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо


Б. Батзаяа

ШүлэгWhere stories live. Discover now