Миний дургүй сарууд

40 2 0
                                    


Есдүгээр сард би ёстой дургүй.

Яасан гэж түүнд дургүйцнэ вэ?

Есдүгээр сар надад ямар гэм хийлээ?

Их гэм хийсээн, гэм хийсэн,

Ийм л тэнгэрийн доор би хамгийн их архи уусан,

Халамцаад инээж (маш их инээсэн),

Согтоод дуулж (хэтэрхий их дуулсан),

Сүүлдээ уйлж, харин уйлахдаа

Сүрхий эр хүн байх гэсэндээ нулимсаа нуусан...

Нууж дотроо гашуу оргитол барьсан

Нулимс минь намайг эрүүл болгосон...

Сэргэж аваад нэг томоос том навчин дээрээс

Сэтгэлийнхээ жинхэнэ төрхийг харсан.

Сэтгэлийн минь жинхэнэ төрх

Алтан цох байсан...

Үгүй дээ, миний дургүй сар

Есөн сар биш юм байна.



Г. Аюурзана

ШүлэгWhere stories live. Discover now