Ганцаардлын дасгал

58 2 0
                                    


Амьдралд би итгэдэг

Альхан нэгтээ намайг хүлээж буй

Алтан загас, гурван хүсэл...

Мөрөөдөлд би итгэдэг.

Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч

Нүдгүй, биегүй харанхуйд ч

Үүрийн зүүд, айдас, совинд

Үнэн, ялалт, ид хав...

Ялалтад би бүр ч итгэдэг.

Салхинд, бороонд, тэнгэрт итгэдэг.

Сайн хүмүүст итгэдэг, сайханд итгэдэг.

Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцийд

Инээмсэглэл, хайр сэтгэлд, нулимсанд итгэдэг.

Худал үгэнд ч би дандаа итгэдэг

Худлаа юм шиг үе үе санагддаг ч

Хувьхан энэ амьдралд ...







Л.Өлзийтөгс 2002.9.30 "Ганцаардлын дасгал" 35-р тал,

ШүлэгWhere stories live. Discover now