Чамтай хамт тэр өдөр удаан алхсан, намар байсан

65 2 0
                                    


Чамтай хамт тэр өдөр удаан алхсан, намар байсан
Задгай үсээр минь салхи тоглоод л байсан
Харамласандаа чи харандаагаа надад өгсөн
Үсээ шуухыг чинь харах дуртай гэж худал хэлэхэд чинь
Инээдээ барих гэж ямар их хичээсэн гэх вэ?
Чамтай хамт ертөнцийн төгсгөл рүү явахад ч бэлэн байсан
Нүцгэн шилбийг минь өвс ороон, цэцэгс зүүгдээд салахгүй байсан
Нүдийг минь хариулан байж намайг дагуулаад чи цардмал замаар
Нүүрэндээ тийм хайрлам, гэрэлт төрх тодруулан явж байсан
Инээдээ барих гэж би ямар их хичээсэн гэх вэ?
Чамтай хамт л бол хаана ч гэсэн амьдарч чадах зоригтой байсан
Сүүлчийн бороо хацар норгоод л, уруул шүргэн байсан
Хүйтэнд даарчихвал өвдөнө шүү гэж намайг хуураад
Хүрмээ нөмрүүлэн, борооноос нуух чинь л дулаахан байсан
Инээдээ барих гэж ямар их хичээсэн гэх вэ?




Э.Бүжинлхам 

ШүлэгWhere stories live. Discover now