Чи бидэн хоёр

38 2 0
                                    


Өнөөхөндөө чи 

Үдшийн тэнгэрт байгаа 

Тэр тал сар шиг 

Тээр хол алсад байна 

Одоохондоо би 

Усны өсгөнд байгаа 

Энэ тал сар шиг 

Энд чамаасаа хол байна 

Чи бидэн хоёр 

Холдож хоюул салахаараа 

Тэг дундуураа хагарсан 

Хоёр тал сар юм 

Чи бидэн хоёр 

Хамт цуг байхдаа 

Тэргэл сайхан мэлмэрсэн 

Нэг бүтэн сар юм. 




Бэгзийн Явуухулан /1979 он/

ШүлэгWhere stories live. Discover now