{#1}

86 14 13
                                    

Хүн гэдэг бүх зүйлсээ мартсан ч хийж байсан зүйлс, амьдарч байсан газар, хамт байдаг хүмүүс дотно санагдах ёстой байдаг юм.

Чангкюн - Хён сэрээрэй

Вону - Босмооргүй байна. Юу ч санахгүй байж бусад зүйлсийг ч харах хүсэл алга

Чангкюн - Хён ингээд байвал таньд муу шүү дээ. Гуйж байна. Нөхрийнхөө үгэнд оролдоо мммм

Вону - Чамайг миний нөхөр гэхэд бас болоо ч үгүй би бүүр нөхөрт гарсан гэдэгтээ итгэхгүй байна

Чангкюн - Санахгүй байж яаж мэдэж байгаа юм бэ? Та юу ч санахгүй байж яагаад надад ингэж хандаад байгаа юм?

Уурандаа шатсан Чангкюн ийнхүү бага зэрэг өндөр дуугаар орилсоор унтлаганы өрөөний хаалгыг саван гараад явчихав. Түүнд хэр хэцүү байгааг тэр өөрөө л мэдэрч байгаа байх.

Вону - Яагаад бүх зүйлс танил бус санагдаад байгаа юм болоо. Бас яагаад нөхрөө харахаар уур хүрээд байгааг огт ойлгохгүй юм.

Ганцаараа үлдсэн Вонуд маш их асуулт байвч тэрээр өөрөөсөө асуух нь нэмэргүй гэдгийг бас л мартчихсан бололтой.

Чангкюн уурлаж гарч явснаасаа хойш огт орж ирсэнгүй. Сүүлдээ санаа нь зовсон Вону өөрөө очиж шалгахаар өрөөнөөс гарах аж.

Вону - Хэнээ бишээ нөхөр минь хаана байна?

Чангкюн - Яасан хён өлсөө юу?

Вону - Ммхн өлсөөд

Чангкюн - Юу идмээр байна?

Вону - Нөхөр минь.....

Чангкюн - Кюн!!

Вону - Кхммм Кюнаа уур чинь гараагүй байна уу?

Чангкюн - Таньд яаж уурлах билээдээ. Юм идэцгээе дээ. Өлсөж байгаа байлгүй

Вонуг гарч ирэхэд л гал тогоонд байсан Чангкюн хоол хийх гэж байсан бололтой ийш тийшээ холхих аж.

Гэнэт л Вонугын толгой хүчтэй өвдөн дурсамж гэмээр зүйлс орж ирэв.
"Гал тогоонд Вону зогсох бөгөөд гал дээрх тогоотой хоол түлэгдчихсэн харагдана. Үүнээс болж Вону хажуудаа зогсох өндөр нөхрийг загнах аж.
-Хён уучлаарай. Би уул нь таньд л хоол хийж өгөх гээд
-Би хоолоо хийж байя гэж чамд хэлсэн шдээ!!
-Хоол хийж чаддаггүй нь миний буруу юм уу?! Та л өөрөө урдуур ороод би би гээд байснаас чинь болж байгаа юм!!
-.....аа энд би уурлах ёстой хүн нь шүү!!
Удалгүй өндөр залуугийн инээхийг даган Вону ч бас инээсээр нөгөө залуу далимдуулан хацар дээр нь үнсчихээд зугтчихав"

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now