{#10}

50 9 10
                                    

Осол болохоос 1 цагийн өмнө

Хёнвон - Хён хэрвээ та гэртээ яг одоо ирэхгүй бол би өөрийгөө хороочихно шүү

Вону - Чи өөрийгөө гэмтээлээ гээд яах юм бэ?

Хёнвон - Хэрвээ одоо та над дээр ирэхгүй бол миний цогцсыг л харах болно шүү

Вону - Чи тэгэж чадахгүй шүү дээ Хёнвонаа

Хёнвон - Аххх

Гэнэт Хёнвоны өвдөлтөндөө дуугарах үед нь л Вону ямар тэнэг зүйл хэлсэнээ бодон улам л сандраад ирэв.

Вону - Ойлголоо ойлгосон болохоор өөрийгөө дахиад өвтгөх хэрэггүй. Би одоохон очлоо

гэсээр хувцсаа хам хум өмссөөр хаалга руу зүглэв.

Чангкюн - Хён яагаад шөнө дунд явах гээд байгаа юм бэ? Гадаа бороо орж байна шүү дээ

Вону - Хёнвон өөрийгөө өвтгөчихсөн гэж байна. Одоо очихгүй бол илүү их өвдөнө

Чангкюн - Хён би нөхөр чинь байтал яагаад намайг ч тоохгүй тэр тэр гээд байдаг юм бэ?

Вону - Уучлаарай гэхдээ очих хэрэгтэй

Чангкюн - Таныг ийм байхыг харахаас залхаж байна. Зүгээр л салцгаая.

Вону - Эргэж ирээд тухтай ярилцья. Би одоо явах хэрэгтэй байна

гэж хэлэн Вону машиныхаа түлхүүрээ ширээн дээрээс шүүрсээр ширүүн бороо орж буйг ч ажран машинаа унаад яваад өгөв.

Замдаа хэт сандарсан Вону урдаас гэнэт тусах тод гэрэлд цочсондоо хальтаргаа дунд жолоогоо алдан шон мөргөчихөв.

Одоо цаг

Чангкюн - Хён та юуг ингэж ихээр бодоод байгаа юм бэ?

Оройн хоолоо дуусгасан ч Минхёгын шаардлагаар салхинд алхаж буй хосууд хаанаас нь ч харсан атаархмаар харагдана.
Харин нөгөө талд Минхёг Хёнвоныг хаа нэг тийшээ чирээд явжээ.

Вону - Ммм Чангкюнаа өмнөн хэлж чадаагүй зүйл их олон байсан юм байна лээ

Чангкюн - Хён та бүх зүйлсээ саначихаа юу?

Вону - Арай ч бүгдийг нь биш ээ. Хёнвонтой өнгөрүүлсэн үеээ огт санахгүй байгаа

Чангкюн - Яагаад? Уул нь хамгийн сайн санах зүйл чинь баймаар юм

Вону - Тэрийг чи бид хоёр хэлж мэдэхгүй шүү дээ. Даарч байна уу?

Чангкюн - Гар чинь их дулаахан байна

Вону - Цамцаа өгмөөр байвч чи намайг алчихаж мэднэ

Чангкюн - Таны бие одоо хүртэл сул байгаа. Тэгээд ч би даараагүй байнаа хён

Вону - Өнөөдөр би гэртээ харимаар байна Кюнаа

Чангкюн - Яагаад хён?

Вону - Тэнд байх их дарамттай юм. Өнөөдөр гэртээ хариад маргааш өглөө Хёнвоныд очьё болох уу?

Чангкюн - Танд л болж байвал надад сайхан байх болно

Вону ч Хёнвонд Минхёгийг хүргээд өгчих өглөө очно гэх зурвас үлдээгээд Чангкюнтай хамт нөгөө хоёроос цэвэрхэн бултаж чадав.

Вону - Тавиллаггүй ч гэсэн гэртээ ирэх сайхан байна. Нээрээ хайраа?

Чангкюн - Яасан хён?

Вону - Би ажлын өрөөгөө тохижуулах санаа олсон. Хёнвоны гэрт байгаа миний ажлын өрөө минийх гэхээсээ илүүтэй хүнийх юм шиг санагдаад байх юм.

Чангкюн - Таны хүссэнээр л тохижуулцгаая

Вону - Удахгүй бүх зүйлс шийдэгдвэл Лондон руу ч буцах шаардлагагүй болох нээ

Чангкюн - Юу ч бүрэн мэдэгдээгүй байна шүү дээ хён

Вону - Ахх ийм зүйлс ярихаа больцгооё. Алив наашаа хүрээд ир сайхан нөхрөө их саначихсан байна

гэсээр Чангкюныг өөртөө наан тэврэх Вону үнэрийг нь мартсан аятай л байна байна үнэрлэх аж.

Чангкюн - Хён миний үснээс хир үнэртэж байна уу? Та байнга үнэртээд байх юм

Вону - Үгүй ээ их сайхан үнэртэж байна

Чангкюн - Хён хоёулаа ингээд л зогсоод байх хэрэг үү?

Вону - Чамд муухай байна уу?

Чангкюн - Үгүй ээ сайхан байна. Харин хөл маань л дургүй байх шигээ

Вону - Хха эгдүүтэй гэдэг нь

Чангкюн - Хён кино үзэх үү?

Вону - Маргааш ажилтай байж зүгээр үү?

Чангкюн - Надад бол зүгээр байнаа. Харин ч тантай кино үзэж суугаагүй удчихаж

Вону - Миний бодлоор долоо хоног л өнгөрсөн юм шиг байх юм

Чангкюн - Тэгсэн ч гэсэн

Вону - Иччихсэн үү? хха хөөрхөн гэдэг нь киногоо сонгоод байж бай. Би амны зугаа олоод ирье

Ингээд ядартлаа кино үзсэн хосууд нэг нэгнийхээ мөрийг дэрлээд зурагт нь чанга дуугарч буйг ч тоолгүй гүн нойрондоо шумбажээ...

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now