{#3}

62 11 10
                                    

Бие биендээ өргөх тангараг хуурамч байсан ч амлалт гэж тооцогдоно...

"-Хён хэрвээ хоёулаа хамт байж чадахгүй бол-....
-Тийм зүйл яриад хэрэггүй дээ. Одоогоо л харж амьдарцгаая
-Би л буруу ярьсан бололтой. Удаан уулзаагүй болохоор санасандаа л болсон байх
-Удаан хамт байж чадахгүй байгаад уучлаарай"

Машин дотор зүүд дундаа живэх Вонуг Чангкюны бүдүүн хоолой сэрээх аж.

Вону - Ирчихсэн үү?

Чангкюн - Тэглээ хён

Вону - Кюнаа?

Чангкюн - Яасан хён?

Вону - Хоёулаа бал сарынхаа аяллын дараа Солонгос руу буцахгүй байцгаая.

Чангкюн - Яагаад хён?

Вону - Тэнд бид хоёрыг зовоох юм байгаа юм шиг санагдаад

Чангкюн - Сэтгэлийг тань зовоох юм байвал хойшлуулья даа. Таныг хаана ч байсан би тэнд байх болно.

Вону - Эгдүүтэй гэдэг нь... Одоо орцгооё

Сүмийн хаалгаар орох залуус гар гараасаа хөтлөлцсөн харагдана.
Юу ч мэдэхгүй зөвхөн урд байх түүнийгээ л харцгаах хос хоёр одоо хамгийн тайван бас жаргалтай байх аж.

Вону - Кюнаа энд чи бид хоёроос өөр хүн алга байна

Чангкюн - Ммхн өнөөдрийг бид хоёрт зориулсан бололтой

Сахиусан тэнгэрийн өмнө очин амлалт өгөөд одоо л тайвширсан аятай санаа алдацгаав.

Вону - Арай хоёулаа гэрлэлтээ батлуулаагүй юм биш биз?

Чангкюн - Гэрлэхээсээ өмнө батлуулчихсан байсан

Вону - Их л шуурхай хөдөлж дээ янз нь хха

Чангкюн - Тиймээ шуурхай байсан

Вону - Кюнаа?

Чангкюн - Яасан?

Вону - Өнгөрсөнд хоёуланд нь ямар нэг таагүй зүйл болоо юу? Чи өнгөрснөө ярих болгондоо сонин царайлчих юм

Чангкюн - Үгүй дээ хён одоо явцгаах уу? Та их ядарч болохгүй. Харьцгаая

гэж хэлэн гарах хаалга руу зүглэсэн ч Вонугын булчинлаг гар татсаар өөртөө наан тэврэх аж.

Вону - Юу ч болж байсан би байх болноо. Өнгөрсөнд юу болсныг мэдэхгүй ч чи надад бага багаар хэлбэл би санах ч юм бил үү?ммм

Чангкюн - Эмч тархийг чинь ядрааж болохгүй гэсэн болохоор би таныг өөрөө санахыг л хүлээж байна.

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now