{#4}

57 10 17
                                    

1 жилийн дараа
Солонгос улс Сөүл хот

Нэг жилийн хугацаанд Вону зөвхөн өсвөр нас хүртлээ санасан ажээ.

Вону - Хайраа хаашаа ингэж яараад байгаа юм бэ? Дөнгөж л онгоцноос буучихаад

Чангкюн - Хурдан харья хён би ядраад байна

Вону - Ойлголоо доо. Гэхдээ Кюнаа чи онгоцонд сууснаасаа хойш л нэг л эвгүй байгаад байх юм.

Чангкюн - Солонгост ирээгүй удсан болохоор их эвгүй байна.

Вону - Гэхдээ хайраа?

Чангкюн - Яасан хён?

Вону - Яараад байгаа чинь өөр учиртай юм биш үү?

Чангкюн - Ямар?

Вону - Хоёулахнаа баймаар байгаа биздээ

гэж хэлээд хөмсгөө хөдөлгөх нь ямар нэг зүйл бодсон гэдэг нь илт.

Чангкюн - Хён донтой гэдэг нь....

Вону - Зөвхөн чамд л

Энэ нэг жилийн хугацаанд нэг нэгнээсээ огт салаагүй хоёр одоо ч хэлхэлдсээр явах аж.
Хаашаа ч явсан хамт байсан хүмүүс одоо бол бүүр ч салахыг хүсэхгүй байв.

Вону - Хайраа хоёулаа энд амьдарч байсан юм уу?

Чангкюн - Амьдарч эхлээд удаагүй байсан

Вону - Тийм байх нээ. Гэхдээ яагаад бараг л тавилга байхгүй байгаа юм?

Чангкюн - Тантай хамт авахыг хүссэн ч та завгүй байсан болохоор

Вону - Тэгвэл маргааш тавилгын дэлгүүр явцгаая

Чангкюн - Заа тэгье дээ хён. Гэхдээ гадуур их явмааргүй байна

Вону - Яагаад?

Чангкюн - Хоёулаа Лондонд хэтэрхий удчихсан бололтой

Вону - Зүгээр дээ хайраа. Буцаад явж болно шдээ. Харин нэг ирснийх хадам ээж аавтай уулзчихаад явна шүү!!

Чангкюн - Тэгэлгүй дээ. Ээж аавтай уулзахгүй бол хоёулаа дахиад үглэлт дунд живэх биз хха

Вону - Нээрээ ч аймаар байсан шүү. Утсаа тасалчихаж ч чадахгүй. Загнуулсаар байгаад бүүр сүүлдээ "Би хэн бэ?" гэсээр санагддаг байсан даа хха

Чангкюн - Хха одоо хоёулаа ирчихсэн юм чинь санаа зовоод хэрэггүй дээ. Усанд орцгооё хён. Үнэхээр их хөлөрчихөж

Вону - Чи л хүйтэн хөлсөө цувуулсаар байгаад

Чангкюн - Бараг л 6 жил болчихсон байна

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now