{#6}

58 10 15
                                    

Юмс бүхэн харагдаж байгаа шигээ амархан байсан бол зовлон хэдэн хувиар буурах байсан бол?

Гэртээ ирсэн хосууд саяхан болсон зүйлсээ тархиндаа тунгаах мэт л хэн ч үл дуу гаргана.

Вону - Хайраа өлсөөд байна. Юм идэцгээе л дээ тэх үү?

Удаан хугацааны анир чимээгүйг Вонугын гэдэс дуугарах эвдсэн учир Вону аргагүй нь эрхэнд нөхөртөө эрхлэх аж.

Чангкюн - Ойлголоо юу идмээр байна?

Вону - Надтай ингээд хүйтэн хөндий харьцсаар л байх уу?

Чангкюн - Өнөөдөртөө хэрэггүй болов уу. Та ямар нэг зүйл захиалаад идчихнэ биз. Би унтах хэрэгтэй байна

гэсээр нэг өрөө рүү явж орох Чангкюн одоо цөхөрсөн харагдана.

Вону - Кюнаа? Хайраа? Сэрүүн байгаа биздээ?

гэж хэлээд хаалгыг нь зөөлөн онгойлгоод үүдэнд нь зогсох Вону яг л ээжээсээ гарах зөвшөөрөл авч буй хүүхэд аятай байх аж.

Чангкюн - Ммхн

Вону - Надтай хамт баймааргүй байна уу?

Чангкюн - Үгүй ээ хамт баймаар байна

Зөөлхөн хэлсэн ч хоёулахнаа байх энэ гэрт тод сонсогдоно.
Вону ч үүний дараа дуугаралгүй хажууд нь очиж хэвтсээр Чангкюныг араас нь тэврэх аж.

Чангкюн - Хён?

Вону - Ммм

Чангкюн - Та Хёнвон хёнтой уулзаад үзэх хэрэгтэй байх. Илүү их зүйл санаж магадгүй шүү дээ. Надтай биш тэр хүнтэй өнгөрсөн амьдрал чинь их хугацааг өнгөрүүлсэн болохоор.

Вону - Тийм зүйлийг одоо яриад хэрэггүй дээ. Хэнтэй ч хамт байсан санахаас хойш.

Чангкюн - Та итгэлтэй байна уу? Сэрснийхээ дараа хүртэл Хёнвон хёны л үнэрийг санаж байсан байж

Вону - Миний өнгөрсөн тэр хүнтэй удаан байсан гээ биздээ? Тэгээд л тэгсэн биз. Нээрээ?

Чангкюн - Яасан?

Вону - Би хэр удаан чамайг хуурч байсан юм?

Чангкюн - Анхнаасаа л

Вону - Хэзээ мэдсэн юм?

Чангкюн - Гэрлэж байсан өдрөө

Вону - Тэгээд яагаад над шиг хүнээс салаагүй гэрлэж байгаа юм бэ?

Чангкюн - Хайртай болохоор. Салья гэж хэлж байсан ч жинхнээсээ таныг салчих болов уу гэж их айдаг байсан.

Time that I forgot {#Edited}Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin