{#Special 1}

49 9 0
                                    

Хёнвон Минхёг хоёрын хуримнаас 3 жилийн өмнө...

Хёнвон - Чи бүүр манайд амьдраад байх шиг байх юм? Ичиж зовохоо мэддэггүй юм уу?

Минхёг - Юунаас нь ичдэг юм чамайг найз залуугаа болгож авч байж л энэ гэрээс гарна

гэсээр 2 том чимаданаа задлан суух Минхёг Хёнвоныг өөрийн болгож байж энэ гэрээс гарахаа өөртөө ч андгайлсаар суух аж.

Гэхдээ хүн залхаж эхлэнэ, ядарна, туйлдана, яагаад энэ замыг сонгосноо ч мэдэхээ байна.
Хүн тийм биш гэж үү?
Өөрийн хүссэн зүйл өөрийн бус байхад, яаж ч хичээгээд авч чадахгүй гэдгээ мэдэх үедээ бууж өгдөггүй гэж үү?

Энэ үйл явдлаас 5 сарын дараа

Хёнвон - Минхёгаа чи ойрд нэг л хачин байгаагаа мэдэж байна уу?

Өөрийг нь үл тоон суух Минхёгийг өвдчихсөн юм болов уу гэж санаа зовох Хёнвон асуух бол буйдангийн нөгөө захад суух Минхёг Хёнвоны үгийг ч тоолгүй босон өрөө рүүгээ яваад орчихов.

Нэлээд хэдэн минут өнгөрсний дараа Минхёг өрөөнөөсөө түр тар юм түчигнүүлсээр гарч ирэх аж.

Энэ нь мэдээж Минхёгийн 5 сарын өмнө энэ гэрт чирж ирсэн 2 чимадан байсан юм.

Хёнвон - Минхёг? Хаачих гэж байгаа юм?

Минхёг - Хёнвонаа би бууж өгч байна. Чиний сэтгэл хэзээ ч минийх болохгүй юм шиг санагдаад. Надад тэврүүлээд суух ч бодол санаа чинь өөр газарт байхыг үзэн ядаж байна. Би л болохгүй байгаа юм шиг байна дахиад ганцхан өдөр хичээгээд үзье гэсэн ч энэ миний эцсийн цэг бололтой.

Хёнвон - Минхёгаа юу яриад байгаа юм? Гэнэт яагаад ингээд байгаа юм бэ?

Минхёг - Ойлгохгүй байна гэж үү? ЧИ НАДАД ХАЙРГҮЙ ХЁНВОНАА!!

Минхёгийн сүүлийн өгүүлбэр Хёнвоны толгойн дундуур цохиод авах шиг л болох аж.
Хэлсэн зүйл нь худал байсанд.
Анх удаагаа Хёнвон руу хашгирсанд нь.
Аль алинд нь гайхширсан Хёнвон зогсож байсан газраа яахаа ч мэдэхгүй Минхёгийг хаалгаар нь өөрөө гарч явахыг харан үлдэх аж.

Минхёгийн ярьсан бүх зүйлсийг дотроо худлаа хэмээн тархиндаа сануулах Хёнвон хэтэрхий мунхаг байснаа ойлгох шиг.

Тэврүүлээд суух бүртээ "ашгүй дээ бурхан надад Минхёг шиг хүн заяасан байхад би л хэтэрхий тэнэг юм" гэж боддог байснаа, хайргүй юм шиг хүйтэн аашилдаг ч сэтгэлээ яаж нээхээ мэдэхгүй байснаа, Одоо энэ бүхэн хэтэрхий хожимдсон юм шиг Хёнвонд санагдана.

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now