{#9}

49 10 13
                                    

Хоёр дахь өдөр

Хёнвон - Бурхан минь хён та хэзээ ингэж их унтдаг байсан юм бэ?

Хусог - Осолд орсноосоо хойш. Яаваа бас яачихав

гэсээр нойрмог дуугарах Вону нээрээ л ослын дараа сэрснээсээ хойш их унтдаг болчихсон юм.

Хёнвон - Өдрийн цайгаа ууцгаая даа хён

Вону - Ойлголоо гарч бай би хувцсаа өмсмөөр байна

Хёнвон - Ямар биеийг чинь харж байгаагүй биш

Вону - Одоо бол өөр шүү дээ. Гарч байх уу?

Хёнвон - Тэгье дээ

гэсээр дурамжхан гарч явах Хёнвон юу хийхээ үл мэднэ.

Вону - Байна уу хайраа? Хоолоо идсэн үү?

Чангкюн - Амжаагүй л явна хён. Та дөнгөж босож байгаа юм уу? Хоолой чинь их нойрмог байна

Вону - Ммхн одоо л босож байна. Харин чи хоолоо идэх хэрэгтэй!!

Чангкюн - Нэг мөсөн оройн хоолоо идчихье гэж бодож байна

Вону - Байж байдаа. Дахиад нөгөө Минхёгтой хооллох гэж байна уу?

Чангкюн - Хён танд Минхёг хён таалагдахгүй байгаа юм уу? Муу хүн биш шүү дээ. Зүгээр жоохон дүрсгүй хүн байгаа юм

Вону - Оройн хоолоо хамт идэцгээе тэх үү?

Чангкюн - Хоёулахнаа юу? Хёнвон хёнтой долоон хоног болох ёстой байж

Вону - Хэнд хамаатай гэж. Би нөхөртэйгөө оройн хоолоо идмээр байхад

Чангкюн - Тэгвэл тэгье дээ хён. Надад бол сайхан сонсогдож байна. Хён би завгүй болчихлоо явлаа. Орой уулзья. Хайртай шүү

Вону - Би ч гэсэн хайртай шүү

гэж хэлээд утсаа таслан одоо л санаа нь амарсан аятай инээх аж.

Вону - Заа тэгээд өдрийн хоолонд юу байгаа юм бэ дээ?

Хёнвон - Та яагаад гэнэт ийм цоглог болчихов.

Вону - Юу ч биш дээ. Хоолоо идэцгээе

Хёнвон - Хён та ямар нэг зүйл санаа юу?

Вону - Ммм бага зэрэг зарим зүйлсээ санасан ч бүдэг бадаг л. Гэхдээ тэрнээс болоод хөөрч догдолсон юм бол байхгүй шүү

Хёнвон - Та надад хэтэрхий харгис хандаад байх юм

Вону - Яагаад ч юм бэ чамайг харахаар гэмшээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

Хёнвон - Хайрлаж байсан хүн чинь байхад яагаад гэмшээд байгаа юм бэ?

Вону - Намайг яагаад чам руу яарч яваад осолд орсныг мэдэж байгаа биз дээ?

Хёнвон - Тэр үед тэгэхгүй л бол та надаас явчих юм шиг санагдаад

Вону - Миний сэтгэл аль хэдийн эргэчихсэн байсан шүү дээ Хёнвонаа. Чи тэгэн байж намайг хажуудаа удаан тогтоож чадна гэж бодсон хэрэг үү?

Хёнвон - Та л миний хажууд байвал яаж үлдэх нь хамаагүй хён

Вону - Чи өөрийгөө л бодож байна. Үгүй биш гэж үү?

Хёнвон - Гэхдээ би танд ямар их хайртай билээ. Та ч бас надад хайртай шүү дээ

Вону - Байсан Хёнвонаа. Хоёулангынх нь хайр ослоос өмнө л хөрж байсан

Хёнвон - Тэр чинь та л шүү дээ. Би биш гэж байна.

Вону - Нэгнийх нь л сэтгэл хөрчихвөл яаж ч чадахгүй шүү дээ. Миний тархи чамтай өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүдийг яагаад нуучихаад гаргаж ирэхгүй байгааг ойлгохгүй байгаа ч би нэг л зүйлийг сайн санаж байна. Хоёулаа тэр харилцаагаа дуусгах хэрэгтэй байсан

Хёнвон - Ядаж энэ долоо хоногийг дуусгаад явна биз дээ?

Вону - Амласан болохоор тэгнээ

Хёнвон - Ашгүй дээ

гэж хэлээд хоолны ширээнээс босон гал тогоо орж өөртөө цай аягалсаар буйдан дээр очин суув.

Оройн хоолны цаг ч дөхөж анир чимээгүй гэрт Вонугын утас хангинах аж.

Вону - Яасан хайраа би очих уу?

Чангкюн - Хён та Хёнвон хёныг дагуулаад ирэх боломж байна уу?

Вону - Яасан кюнаа?

Чангкюн - Минхёг хён байнаа даа....

Вону - Ммхн

Чангкюн - Хёнвон хёныг сонирхоод байгаа бололтой намайг огт тайван байлгахгүй байх юм

Вону - Хха ойлголоо хайраа би чирээд очьё

гэсээр түрүүхэн өрөөндөө ороод шигдчихсэн Хёнвоны өрөөний хаалгыг тогшив.

Вону - Хёнвонаа

Хёнвон - Яасан хён

гээд нойрмог гарч ирэх Хёнвон унтах гэж байсан нь илт

Вону - Гадуур хооллоё. Хувцсаа өмсчих.

Хёнвон - Дахиад л Чангкюнтай юу?

Вону - Ммхн түргэл түргэл

Хёнвон - Хён би явахгүй ээ та өөрөө яв

Вону - Үгүй ээ энэ удаа чи гол хүн

гэж хэлээд хувцасыг нь ч солиулаагүй Вону Хёнвоныг чирсээр машиндаа суулган товлосон газар луугаа хөдлөх аж.

Чангкюн - Хён ирчихсэн үү?

Вону - Тэглээ хайраа

гэсээр Чангкюныг тэвэрч авах Вону санаснаа хэлэн шулганах аж.

Хоолны ширээний ард Минхёг Хёнвонтой яриа өдөх гэж оролдох бол Хёнвон товчхон хариулт өгөн сууна.

Харин хос хоёр тэр хоёрыг харж жиг жуг хийн инээлдэцгээх аж.

Time that I forgot {#Edited}حيث تعيش القصص. اكتشف الآن