{#13}

47 7 5
                                    

"- Аавынхаа үгэнд ганц л орчих л доо ммм. Энэ хуримыг л хийчих. Хёнвонд ч тэр надад ч тэр адилхан ашигтай шүү дээ. Бүх зүйлс бүтсэний дараа миний хүү Хёнвонтайгаа гэрлэж болно шдээ.

Вону - Ойлголоо ойлгосон болохоор хэн гэдгийг нь хэл

В.аав - Чи мэднэ дээ. Им ерөнхийлөгчийн хүү Им Чангкюн.

Вону - Кюн уу? Ирчихсэн юм уу?

В.аав - Санаж байгаа байх нээ. Мэдсэн юмаа. Бага байхдаа Чангкюныг явчихлаа гээд хэдэн сар гунигласан билээ дээ. Удахгүй Бостоноос ирнэ. Чи тосож авмаар байна уу?

Вону - Тэгэлгүй дээ Кюн ирж байхад

гэсээр инээх Вону яагаад баясаж байгаа нь мэдээж биз"

Шөнө дунд яагаад ч юм бэ зүүднээсээ сэрэх Вону Чангкюны унтаж буй төрхийг харангаа яагаад Хёнвонаас салсан шалтгаанаа дахиад нэг бодох аж.

Өөрийгөө зүхэх тэрээр анхнаасаа л Хёнвоныг ашиглаж байснаа бодон Чангкюны өмнө гэмшиж эхлэнэ.

Уул нь Хёнвоны өмнө гэмших ёстой атал Чангкюныг л бодох тэрээр үнэхээр л багаасаа түүнд сайн байснаа ойлгох аж.

3 насны зөрүүтэй байсан учир Чангкюныг төрөхөд л Вону бага сага зүйлс гадарладаг болчихсон байсан юм.
Аав нар нь найзууд учир Чангкюнтай өдөр бүр л хамт байцгаадаг байв.

Түүнээс гадна Чангкюныг Вону өхөөрдөх их дуртай байсан ба хажуунаас салгах үнэхээр дургүй байдаг байв.

Чангкюн - Өө хён яагаад сууж байгаа юм?

Вону - Гэнэт сэрээд л. Надаас болоод сэрчихсэн үү?

Чангкюн - Үгүй ээ ариун цэврийн өрөө орох гээд. Гялс орчихоод ирье

гэж хэлээд орныхоо түшлэгийг налан суух Вонугын уруул дээр үнсэн гялс дэгдсээр угаалгын өрөө орчихов.

Вону - Анхнаасаа л чи байж

Чангкюн - Юу гэсэн бэ? хён

Вону - Юу ч биш дээ хайраа. Нааш ир. Миний өхөөрдөм нөхөр

гэсээр Чангкюныг гарнаас нь татан энгэртээ наасаар багадаа их л чимхэх дуртай байсан хацраа илэх аж.

Багадаа энэ хацрыг хайрлаад тийм ч их чимхэж чаддаггүй байсан атлаа өөрийгөө барьж дийлэхгүй их чимхэдэг байсан сан.

Вону - Намайг наймтай байхад чи тавтай байснаа санаж байна уу? Чи тэр үед Бостон явсан. Чамайг явсний дараа би ямар их шаналсан гээч.

Чангкюн - Хоёулаа бие биенээ таньдаг байсан хэрэг үү?

Гэнэтийн Вонугын ярих өнгөрсөн дэх үйл явдлыг огт мэдэхгүй байх Чангкюн Вонуг таньдаг байснаа яаж санах билээ.
Дөнгөж л тав хүрч байсан учир тэр үеэ огт санахгүй байх нь боломжтой юм.

Вону - Санадаггүй байх нээ. Тэгвэл анх яах гэж гэрлэхийг зөвшөөрсөн юм?

Чангкюн - Аав зургийг тань харуулж байсан юм. 20той байхад юм байна. Намайг таньтай гэрлэх ёстой гэсэн болохоор хэдэн жил сэтгэл санаагаа бэлд гэсэн. Гэхдээ надад сэтгэл санаагаа бэлдэх хэрэг байгаагүй ээ. Таны зургийг анх харахад л таалагдсан. Тэгээд төсөөлөлдөө гүн живэх болсон.
Анх уулзсанаа санаж байна уу? Онгоцны буудал дээр таныг харна гэж төсөөлөөгүй шүү. И Вону гээд таныг нэрээ хэлэхэд л хоолойнд чинь гүн дурлачихсан. Найз залуутайг чинь мэдсэн хэрнээ таньтай гэрлэмээр байсан. Үнэхээр их хүссэн болохоор...

Энгэрт нь наалдчихаад намуухан бөгөөд бүдүүн хоолойгоор ярих Чангкюн одоо л Вонугын доголон нулимсыг харан арчиж өгөх аж.

Чангкюн - Битгий уйлаач. Би зүгээр болохоор. Таны нулимсыг харах бүрт өөрийнхөө бүх зүйлсийг өгмөөр санагддаг

Вону - Хайртай. Анхнаасаа л чамд хайртай байсан хэрнээ ингэж их зовоосонд уучлаарай

Чангкюн - Би ч гэсэн таньд хайртай. Гомдоосныхаа төлбөрт үүрд минийх байгаарай

Вону - И Вону миний биеийн инч бүр Им Чангкюных гэдгийг амлаж байна

Чангкюн - Сайхан байна. Одоо унтацгаая хён. Таны нүд бүлцийчихвэл өглөө яаж ээж аавынх руу явах юм бэ айн

Вону - Аав юм бодохгүй дээ. Нээрээ шүү хха

Багахан гүнзгий ярианы дараах хөгжилтэй дүр төрх хэн хэнийх нь өнгөрсөн дэх гунигийг үлдэн хөөнө.

________________________________

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now