{#5}

59 10 21
                                    

Одоо хэн нь хэн гэдгийг шийдэх хэрэгтэй ч хэн ч хэн гэдгээ мэдэхээ байчихжээ...

Чангкюн - Хён одоо босоорой. Та өөрөө л өглөө эрт явна гээд байсан биздээ. Цайгаа уугаад явцгааяаа

Вону - Ойлголоо Кюнаа. Одоо бослоо

Чангкюн - Дэлгүүр хэсэцгээе! Тиймээ!

Вону - Байнга л хамт дэлгүүр хэсдэг байж хэт хөөрөөд л эгдүүтэй гэдэг нь

Чангкюн - Солонгост нэг ч удаа хамт дэлгүүр хэсэж байгаагүй шдээ

Вону - Ойлголоо доо хайраа

Шөнө дунд болсон зүйлсийг хэн хэн нь мартсан аятай урьдныхаараа л бие биенээ эрхлүүлсээр гэрээсээ гарцгаав.

Чангкюн - Хён тэрийг тэрийг хардаа хөөрхөн юмаа. Авмаар байна.

Вону - Авна авна гэчихээд дараа нь таалагдахаа больчихлоо гээд хаях хэрэгтэй болдог шдээ кюнаа. Нөхөр чинь ажилгүй шдээ

Чангкюн - Гэхдээ л авмаар байна.

Вону - Заза хайр нь аваад өгье

Чангкюн - Та картаа нээлгээгүй байгаа шдээ

Вону - Өө тийм бил үү? Мөнгөтэй байж ашиглаж ч чадахгүй нээ хха

Чангкюн - Хён ямар нэг зүйл уумаар байна уу?

Вону - Тэгье. Кофе л уумаар байна

Чангкюн - Би яваад аваад ирье ээ

Вону - Хамт явцгааяаа

Чангкюн - Би гялс яваад ирье. Та эндээ юм харж бай

Чангкюныг кофенд явсан хойгуур Вону энэ тэрүүгээр нүдэндээ таалагдсан зүйлсээ л харах аж.

'...' - Хён энэ та мөн биздээ?

гэсээр зүүдэнд нь гардаг хоолой ард нь гарсаар Вонуг эргэж харж ч амжаагүй байхад энгэрт нь наалдаад тэврээд авчихав.

Вону - Уучлаарай хүн андуурсан байна. Би өөрийг тань танихгүй юм байна

'...' - Хён тоглох хэрэггүй. Би Хёнвон л байна шүү дээ. Найз залуу чинь. Таныг энэ дөрвөн жил би ямар их хайсан гээч. Чангкюн таныг нуучихаад гэнэт алга болчихсон болохоор би бүүр яахаа мэдэхгүй

Вону - Уучлаарай гэхдээ нөхрийг минь яаж таньдаг гэдгийг мэдэхгүй ч би лав таныг огт танихгүй юм байна. Харин одоо намайг тавьчихгүй юу?! Хүмүүс хараад байна

Хёнвон - Хён та өвдчихсөн юм уу? Яагаад намайг танихгүй байгаа юм? Сүүлд надаас болоод осол гарчихсан юм шиг санагдаад. Дээрээс нь таныг ч олохгүй байх надад ямар хэцүү байсан гээч

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now