{#2}

69 11 20
                                    

Хүн гэдэг аз жаргалтай газар байгаа хэрнээ аз жаргалыг хайгч ажээ...

Вону - Тэгэхээр миний нэр И Хусог гэхдээ яагаад Вону гэж?

Чангкюн - Танд их таалагддаг байсан хоч нэр болохоор. Дуунуудаа ч энэ нэрээрээ гаргадаг байсан

Вону - Хоёуланд нь найзууд байдаггүй хэрэг үү?

Чангкюн - Харилцаагаа таслаад удаж байгаа

Вону - Тийм байх нь хммм. Тэгвэл-....

Чангкюн - Хён аан бишээ хайраа одоо түр хөгжилдөхдөө л анхаарч болох уу? Та надаас бүтэн гурван цаг асуулт асуулаа

Вону - Мэддэг байсан бол асуухгүй шдээ

гэж хэлээд хушуугаа унжуулах Вону өхөөрдөм байх аж.
Үүнийг нь ч харсан Чангкюн өхөөрдсөөр уруул дээр нь хөнгөхөн үнсэв.

Үнсүүлсний дараа Вонугын тархи өөрийн мэдэлгүй өнгөрсөнг тоглуулж эхлэх нь тэр.

- Ядаж хоолоо идчихээд юмаа хийлдээ
-Уучлаарай ....аа ойрд ажил их байна.
-Хён та ядаж аль нэг ажлаа түр орхиж болохгүй гэж үү? Хэтэрхий их ядрахыг чинь харах надад хэцүү байна
-Зүгээр дээ удахгүй жигдрээд ирвэл ингэж их өөрийгөө хүчлэхгүй дээ
-Байнга л хүний үгнээс зөрж байх юм
-Гомдчихсон уу? Уучлаарай. Алив үнсье
-Үнсвэл өнөөдөр орондоо ирж унтан гэж амла
-Ойлголоо таны хүслээр эрхэм дээдсээ
-Тоглоом хийхээ боль хён

Бяцхан хоорондын яриа байсан бөгөөд тэр залуугын царай ахиад л үзэгдэхгүй байх аж.

Чангкюн - Хённн та намайг сэрснээсээ хойш ямар их айлгаж байна гээч

Вону - Уучлаарай Кюнаа. Чи бид хоёрын л дурсамж бололтой. Сая гэнэт орж ирээд

Чангкюн - Та ямар нэг зүйл санаа юу?

Вону - Зүүд эсвэл бодит байдал аль нь гэдгийг ялгах хэцүү юм.

Чангкюн - Өөрийгөө зовоох хэрэггүй ээ. Санах ёстой зүйлсээ санаж л таараа. Тэр болтол надтай дахиад шинэ дурсамж бүтээцгээе

Вону - Миний нөхөр ч их сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр байжээ

Чангкюн - Хённнн

Вону - Дахиад л иччихсэн үү? Хөөрхөн гэдэг нь

---

Вону - Хоёулаа Лондонд амьдрах мөрөөдөлтэй байсан юм уу?

Чангкюн - Үгүй дээ хён. Энд эмчилгээнээс болоод л ирсэн. Удахгүй Солонгос руу буцаж болох байх

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now