{#7}

59 9 27
                                    

Харанхуйн цаана нуугдах чи болон би хэр их өөр бол?...

Үүрээр Чангкюн Вону хоёрын гэрийн хонх чихэнд чийртэй жингэнэх аж.

Вону - Хар өглөөгүүр хэн байдаг билээ

гэсээр Чангкюнаас түрүүлэн боссоор халад угласан болоод толгойгоо барьсан чигтээ доошоо буув.

Вону - Хёнвон гэсэн байхаа?

Хаалгаа онгойлгонгуутаа өчигдрийн маргааны эхлэл болсон залуу үүдэнд нь зогсож байхыг харан уулга алдах аж.

Хёнвон - Муухай байна шүү хён. Таныг гээд ирж байхад

Чангкюн - Хёнвон хён ирээ юу? Хён та даарчихна наад халадаа товчил

гэсээр шатан дээр зогсох Чангкюн санаа зовсон шинжтэй хэлэх аж.

Вону - Заа хайраа

Хёнвон - Кюны бие ч үнэхээр янзын болжээ. Вону хён харин жоохон масс алдаа юу даа?

Чангкюн - Вону хён дасгалыг урьдных шигээ хийхгүй байгаа.

Хёнвон - Харагдаж байнаа

Вону - Яах гэж ирсэн юм?

Хёнвон - Дуртай амттанг тань авчирсан юм. Өглөөний цайгаа уугаагүй биз дээ хамт ууцгаая

Чангкюн - Надад хоолны дуршил алгаа. Та хоёр цайлдаа

гэж хэлээд буцан шатаар өгссөөр өрөө рүүгээ орох бол Вонуд их л эвгүй байгаа бололтой гал тогоогоо гараараа заасаар хувцас олж өмсөхөөр явав.

Хёнвон - Тэгээд та яаж амьдарч байв даа

Вону - Ммм энэ тэрүүгээр аялаад л

Хёнвон - Тийм байх нээ. Надаас ямар байсныг минь асуухгүй юм уу?

Вону - Би асуулаа гээд юу ч санахгүй шүү дээ

Хёнвон - Тэгсэн ч гэсэн ёс болгоод асууж болноо доо

Вону - Надаас ямар нэг зүйл хүсээд ирсэн юм биш үү?

Хёнвон - Хён ч намайг уншдаг хэвээрээ байна шүү

Вону - Гол зүйлээ л хэлбэл яаж байна

Хёнвон - Надад ганц сар л үгүй ээ хоёр долоо хоног л зарцуулчих. Тэр хугацаанд хамт амьдарцгаая

Вону - Яах гэж?

Хёнвон - Та өнгөрснөө санавал өөрчлөгдөх болноо амлаж байна

Чангкюн - Хён та зөвшөөрөх хэрэгтэй байх

Ард нь гарах хоолойнд Вонугын уур гэнэт л дэлбэрсэн аятай хүрч эхлэв.
Өөрийгөө бод гэж хэлээд байхад нь л түүнийг бодох Чангкюн Вонугын уурыг хүргэх аж.

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now