{#12}

56 10 4
                                    

Аз жаргалтай эхлэл байгаагүй ч аз жаргалтай төгсгөлийг би өөрийн гараар бүтээж өгөхийг хүсэж байна хайрт минь...

Вону - Кюнаа? Хайрт минь юу хийж байгаа юм бэ?

Чангкюн - Өглөөний цай бэлдэж байна. Та хэзээ сэрчихэв? Би уул нь романтик өглөөний цай орон дээр чинь аваачиж өгмөөр байсан юм

гэсээр хушуугаа унжуулах Чангкюныг харсан Вону өхөөрдсөөр хацрыг нь хоёр талаас нь шахан уруулыг нь цорвойлгосоор шоб хийтэл үнсчихэв.

Вону - Хаана ч идсэн чи байгаа цагт романтик л байх болно заа юу? Одоо харин цайгаа ууцгаая! Сонсож байгаа биздээ? Миний гэдэс аль хэдийн хоол нэхээд эхэлчихлээ

Өглөөний цайгаа уусан хосууд өнөөдөр гэрийнхээ тавилгыг авах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ удаа заавал авна гэсэн итгэлээр явж байгаа билээ.

Вону - Энэ удаад өөр хүн гарч ирмээргүй л байна шүү!!

Чангкюн - Хён юу амандаа үглээд байгаа юм бэ? Хүн айлгаад байх юм

Вону - Өө уучлаарай харин юм бодож байгаад

Чангкюн - Явцгааяаа

Вону - Чөтгөрийг дурсахаар гэж

Дөнгөж л их дэлгүүрийн хаалгаар орж ирэв үү үгүй юу Минхёгын дуу хажууханд нь сонсогдох аж.
Улмаар сайн лавшруулан харвал Хёнвоны араас л чаргууцалдан явж байгаа бололтой. Хёнвон залхсан харагдана.

Вону - Хайраа хоёулаа өөр дэлгүүр орьё тэх үү?

Чангкюн - Яасан хён энд таалагдахгүй байна уу? Бас та яагаад шивнээд байгаа юм бэ?

гэсээр өөдөөс нь адилхан шивнэж ярих Чангкюн Вону хоёрыг аль хэдийн Хёнвон нүдэндээ багтаажээ.

Хёнвон - Сайн уу?хён Өдрийн мэнд

Вону - Аа тиймээ би сайн чамд ч бас

гэж хэлээд Минхёг руу амжилттай юу? гэх шиг харах Вонугын өөдөөс Минхёг ч бас бууж өгөхгүй гэх харцаар харах аж.
Яаж ойлголцсоныг нь мэдэхгүй ч нүдээрээ ярих гэдэг нь л энэ байх.

Чангкюн - Минхёг хён яагаад нөхөр лүү минь муухай хараад байгаа юм?

Вону/Минхёг - Энэ чинь бууж өгөхгүй гэдэг харц

Минхёг - Өө Вону хён ойлгосон байжээ аргагүй л сайн юм

Вону - Чи ч гэсэн минийхийг ойлгосон уу?

Минхёг - Тэгэлгүй яахав дээ санаа тавьсанд баярлалаа

гэсээр Чангкюн Хёнвон хоёрыг ардаа үлдээчихээд ярих зүйлсээ ярин явах Вону Минхёг нар нөгөө хоёрынхоо инээдийг хүргээд авжив бололтой.

Чангкюн - Ах өнөөдөр яачихсан нь мэдэгдэхгүй ингээд байгаа ч өхөөрдөм байна

Хёнвон - Минхёг ч гэсэн өнөөдөр гэнэт л хэтэрхий их эрч хүчтэй болчихсон

Чангкюн - Минхёг хёнтой их дотно болжээ

Хёнвон - Манай гэрт амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй. Хөөгөөд гаргамаар байвч илүү түлхүүр хувилуулчихсан байна лээ

Чангкюн - Ах нэг шийдсэн бол аргагүй лдээ

Хёнвон - Гэхдээ одоохондоо надад хүлээж авах тэнхэл алга

Чангкюн - Зүгээрдээ хён бүх зүйлс илүү амар байх болно. Хосоороо аялмааргүй байна уу?

Хёнвон - Хэрэггүй дээ дараа болцгооё

Нөгөө хоёрынхоо араас явангаа хоорондоо зарим зүйлс ярилцах хоёр одоо арай л тайвширсан биз.

Энэ бүх зүйлс ингэж эхлээгүй бол Хёнвон Чангкюн хоёр илүү сайхан замаар уулзах ч байсан байж мэднэ.
Аль эсвэл бие биенээ танихгүй байх байсан ч байж магадгүй.

Чангкюн - Хён хэр их зүйлс авах гээд байгаа юм бэ? Хён би өлсөөд бас одоо ядарч байна

Хёнвон - Минхёгаа би ч бас Чангкюнтай санал нэг байна. Би дахиад тэсэхгүй нь

гэсээр эхнэрүүдтэйгээ яваа нөхрүүд шиг л лангуу болгоны амралтын сандлыг эзлэх хоёр дуу нэгтэйгээр хэлэх аж.

Дэлгүүрээр 5 цаг гаран явсны эцэст Вону болоод Минхёгын сэтгэл одоо л ханасан бололтой явах талаараа хэлэв.

Чангкюн - Ашгүй дээ ингэж нэг

Минхёг - Хамт хоол идэцгээх үү?

Хёнвон - Яах юм бэ хэрэггүй дараа нь хамт хооллоцгооё. Баяртай Вону хён Чангкюнаа

гэсээр гараа далласаар Минхёгыг дагуулан явчихав.

Вону - Хоёулаа гадуу-

Чангкюн - Хён харьцгаая гуйж байна

гэж хэлээд ядарсан биеээрээ Вонугын энгэрт тэврүүлэх Чангкюн бамбаруушаа тэвэрч байгаа хүүхэд шиг л санагдуулах аж.

Вону - Тэгье харьцгаая. Чи минь их ядарсан бололтой

Их ядарсан ч хөгжилтэй өдөр үүгээр дуусав...

_________________________________

Time that I forgot {#Edited}Donde viven las historias. Descúbrelo ahora