{#8}

55 10 11
                                    

Хёнвонтой өнгөрүүлэх долоо хоног

Эхний өдөр

Хёнвон - Сайн уу? Хён. Гэртээ ирэх ямар байна?

Вону - Тэгэхээр би бараг л энд амьдардаг байжээ. Тийм болоод л миний ажлын өрөө хүртэл хоосон байж

Хёнвон - Таны студи яг хэвээрээ байгаа шүү. Та хармаар байна уу?

Вону - Би хаана байдгийг нь мэдэх юм шиг байна.

гэсээр бор хаалгыг татсаар дотогшоо ороход дуу бичлэгийн студи гэмээр газар угтах аж.

Хёнвон - Таныг ирэхээс өмнө цэвэрлэх гээд их хичээсэн юм шүү

Вону - Ммм тэгэх хэрэггүй байсан юм.

Хёнвон - Кхмм хён хоолоо идэцгээе

Вону - Хоол хоол тийм шүү дээ Кюн руу залгах хэрэгтэй

гэж хэлээд халааснаасаа утсаа гаргаж ирсээр Чангкюн руу залгах аж.

Вону - Хайраа хоолоо ид!!

Чангкюн - Хён би ажил дээрээ байна шүү дээ

Вону - Энэ чинь өдрийн хоолны цаг. Хоолоо идчихээд ажилдаа буцаад ор

Чангкюн - Ойлголоо хён. Наанаа очих ямар байна?

Вону - Энд миний студи байдаг юм байна

Чангкюн - Ммхн. өөр юм санасан уу?

Вону - Үгүй дээ

Чангкюн - Хён оройн хоолон дээр залгая. Одоо үнэхээр завгүй байна

Вону - Тэгдээ орой заавал яриарай. Хайртай шүү

Чангкюн - Би ч гэсэн

гэсээр Чангкюн их л завгүй байгаа бололтой утсаа таслав.

Нөхрөө өөр газар байх долоон хоног юу хийх билээ гэж бодсоор хуучин ажиллуулж байсан эмнэлэгтээ ажиллаж байгаа юм.
Тийм ч учраас ихээхэн завгүй байгаа биз.

Вону - Ажилд нь оруулах нь зөв санаа байжээ

Хёнвон - Хён одоо хоолоо идвэл яаж байна

Түрүүнээс хойш Вонуг харж зогссон Хёнвон арга мухардан ийн дуугарах аж.

Хоолны ширээний ард халбага аяга харшилдахаас өөр дуу үл гарна.
Хёнвон яриа эхлүүлэх гэнгүүт л Вону ямар нэг зүйл хийгээд байснаас болсон байх.

Ингэж тэгсээр цаг ч хурдан өнгөрөн оройн хоолны үеэр Вонугын утсанд дуудлага ирэв.

Time that I forgot {#Edited}Where stories live. Discover now