{#Fin}

53 9 6
                                    

Вону - Хайраа хоцрох нь

Чангкюн - Очлоо хён. Түр хүлээж байгаарай

Вону - Хоёулаа одоо л гарахгүй бол тэр хоёрын хуримнаас хоцрох нь байна

Чангкюн - Та өөрөө шөнө яалаа даа

Вону - Тэгээд би өргөөд явах уу гэж хэлсэн шдээ хайраа

Чангкюн - Ичмээр шдээ хён

гэсээр хослолоо дахин нэг толинд харан засах Чангкюн Вонугын гарнаас атгасаар одоо л хосууд гэрээсээ гарцгаав.

Энэ бол тэдний хамт амьдарч буй 3 дахь жил билээ.

Өнөөдрийн онцлох нэг мэдээ нь Хёнвон Минхёг нарын хурим юм.
Хёнвон Вонуг буцаан авч чадахгүйгээ ухаарсан ба Минхёгийг ч алдаж болохгүй гэдгээ ясандаа тултал мэдэрсэн тул хуримаа ийнхүү 3 жилийн дараа хийж байгаа билээ.

Вону - Манай гэр бүлийн зүгээс хуриманд чинь зориулж бэлэг бэлдсэн байгаа. Бал сарын аяллынхаа дараа хараарай.

Чангкюн - Хён эхлээд баяр хүргээч!! Баяр хүргэе Минхёг хён Хёнвон хён. Вону хёныг уучлаарай. Хэтэрхий сэтгэл нь хөдлөөд

Минхёг - Зүгээр дээ Чангкюнаа бид юм бодохгүй. Тийм биздээ Вони?

Хёнвон - Ммхн

гэсээр дөлгөөхөн мишээх Хёнвоны жаргах цаг одоо л ирсэн бололтой гэж бодмоор жаргалтай харагдана.

Хёнвон Минхёг хоёрын хурим их цомхон бөгөөд дотны хэдэн хүнээ урьсан нь өөрсдөд нь ч бас дурсамж дүүрэн бөгөөд илүү тайван санагдуулах аж.

Вону - Ахх ядарчихлаа. Миний хайр бүүр илүү их ядарсан байх даа

гэсээр албаар өдөж буй мэт хөмсгөө өргөн харах нь өдөх биш харин ч Чангкюныг ичээж орхив.

Чангкюн - Хён болилдоо. Хүн байнга ичээхээ хэзээ болих юм бэ?

Вону - Чиний хажууд өтлөөд хөгширч үхтлээ

Чангкюн - Авв хён таны романтик зан хэзээ ч байхгүй болохгүй байхаа.

Вону - Ээж аав нээрээ чиний багын зургийг олсон гэсэн. Миний өрөөнд байсан юм байх. Усанд орж буй бяцхан Кюн байна гээд ээж их баярласан гэсэн

Чангкюн - юу вээ. Яагаад тэнд байдаг билээ

Вону - Чи таван нас хүртлээ бараг л миний дүү шиг амьдарч байсан юм чинь

гэж хэлээд гайхширсан байх нөхрөө өхөөрдөх Вону аз жаргалын түлхүүрийг гартаа атгаад багахан хугацааг өнгөрүүлжээ.

Түүний нөхөр түүний хувьд анхны хайрынх нь эзэн. Өөрийг нь асарч байсан буянтан. Хайрлуулах гэж төрсөн Вонугын эрх нөхөр.

Оддыг авахыг хүсэж байна хэмээн Чангкюн хэлбэл амиа золиослон байж явах хэмжээний тийм их хайртай аж.

Хүний орчлон дээр хүнийг төрөхөөс нь эхэлж хайрлах хүмүүс эцэг эх нар л байдаг бол Чангкюнд нөхөр нь бий.
Төрсөн цагаас нь эхлэн хажууд нь байсан Вону Чангкюн дуртай болж дуртай нь цаашдаа хайртай гэх үгээр орлуулагджээ.

Вону - Миний нөхөр жин нэмээ юу даа?

Чангкюн - Айн? Тэгсэн байна уу? Удахгүй танийг дагаж идсээр байгаад гахай болох юм байна лдаа.

Вону - Воав би булцгар хацартай Чангкюныг их харахыг хүсэж байсан юм. Маргааш хоёулаа содон хоолны газруудаар болзох уу?

Чангкюн - Пффт хүн таргалчихсан энээ тэрээ гээд байсан юм байж.

Вону - Гэхдээ л чи надаас татгалзаж чадахгүй тийм биз дээ?

Чангкюн - Мэдээж шүү дээ. Ийм их хайртай байхад

гэж хэлээд Вонугын улааран харагдах уруул дээр нь үнсэх бол Вону энэ үйлдэлд нь инээмсэглэсээр хариу үнсэж эхлэх аж.

Тэд дөнгөж л гуч хүрч яваа.
Цаашдаа хэрхэн амьдрахыг бид таахгүй ч амьдралынх эь зам дардан бөгөөд жаргалтай байгаасай хэмээн хүснэ...

_____________________________

Тифф - Ингээд л дуусгаж байгаад уучлаарай🤧♥
Анх бичиж эхлэхдээ л төгсгөлөө тодорхойлчихсон байсан тул энэ зохиолоо үүгээр дуусгаж байна.
Алдаатай хэдэн өгүүлбэрийг минь уншсанд баярлалаа♥😙
Special хэсэг маань төлөвлөгдсөн байгаа ч бичиж чадахгүй байгаа учир хэзээ нэг өдөр орох байх🤧
Бүгд биеэ бодож эрүүл байгаарай.
Хүндэтгэсэн - Тиффани♥😙

Time that I forgot {#Edited}Opowieści tętniące życiem. Odkryj je teraz