СНАР 1

5.6K 230 3
                                    

/Жин Со-н талаас/

"Нэг американо бас нэг капучино"
гэх үйлчлүүлэгчийн хоолой гарахад хойш эргэн харж инээмсэглээд "За ойлголоо" гээд захиалгаа бэлдэв.

Өнөөдөр ч их үйлчлүүлэгчтэй байна шүү. Нэг американо болон капучиног бэлдээд тавцан дээр тавин ширээ рүү зөөн үйлчлүүлэгчид өглөө.

Буцан тек-н дээр ирээд дахин нэг захиалга авсаны дараа хаалга онгойж гаднаас өндөр, цайвар царайтай яг алдартан шиг залуу орж ирэв. Манай кафед өдөрт зөндөө олон царайлаг залуус орж ирдэг л дээ, гэхдээ энэ залуу бүр илүү царайлаг юм.

Тэгээд тэр залуу миний хойно байх дэлгэц рүү харж байгаад "Нэг латте!" гэв.

Би инээмсэглээд "Авч явахаар уу?" гэхэд  залуу халааснаасаа утсаа гаргаж ирэн нэг харчихаад "Үгүй ээ"

"Ойлголоо суугаад хүлээж байгаарай" гэж хэлээд захиалгаа бэлдлээ.

Латтегаа хийж байгаад сүү дуусчихсан байхаар нь Жэнуд хандан "Агуулахаас нэг сүү аваад ирээч" гээд хэлж дуусаагүй байтал нөгөө залуу чинь "Ямар удаан юм бэ?" гэж нилээн уцаарлангуй хэлэв.

"Уучлаарай одоохон!" гээд Жэнугаар сүү авчруулан захиалгаа бэлэн болгоод тавцан дээр тавин зөөгөөд яг ширээн дээр тавих гэж байхдаа санаандгүй латтегаа түүн рүү асгачих нь тэр.

Залуу гэнэт босож ирсэнд бид мөргөлдөж би түүний хар хослолыг нүүрний будаг болгож орхилоо.

Өнөөдөр чинь яачихсан бүтэлгүй өдөр вэ?

Би уулга алдан түргэхэн шиг л бөхийн "Яана аа уучлаарай. Үнэхээр уучлаарай гэхэд тэр "Новш гэж! Энийг одоо яах юм. Би 20 минутын дараа чухал уулзалттай. Дээрээс нь энэ бас юу вэ?" гэсээр уурлан хэлэв.

Текнээс алчуур авчран өгөөд "Уучлаарай, миний буруу" гэхэд тэр миний өгсөн алчуурийг авч шидэж "Би энэ бохир алчуураар чинь яах юм!" гэчихээд хүрмээ тайлан гарч одлоо.

"Юу хийчихэв дээ"

Цаанаас Дуёон гүйж ирэн ширээг арчаад "Зүгээр үү? Жин Со" гэхэд нь түүнээс алчуур аваад "Зүгээр ээ, би цэвэрлэчихье"

Саяны залуугийн өмссөн хослол нилээд үнэтэй харагдсан. Латте асгаад нэмээд бүр нүүрний будаг болгочихсон шүү дээ. Би ч өнгөрч дээ.

Үргэлжлүүлэн ажлаа хийх гэсэн нэг л болж өгдөггүй. Жэнуг гуйгаад хэсэг агуулахад амрангаа шинэ бараануудаа цэгцлэхээр болов.

---

Агуулахаас гарахад Дуёон өөдөөс гүйж ирэхэд нь "Юу болов?"

"Нөгөө үйлчлүүлэгч чамтай уулзъя гэнэ!" гэхэд нь гайхсаар очтол тэр залуу над руу өнөөх муухай болсон хослолоо шидээд "Муухай болгосон юм бол цэвэрлэж өг!" гээд намайг үг хэлэхээс өмнө гараад явчихав.

Намайг зүгээр орхихгүй гэдгийг мэдээд байсан юм аа.

Нөгөө муухай болсон хар хослолыг харангаа олон зүйл бодоод зогсож байтал Жэну "Ажлын цаг дуусчихлаа Жин Со. Уучлаарай, би түрүүлээд явлаа шүү" гэвэл би инээмсэглээд "Тэг дээ. Дуёон бид хоёр кафегаа хаачихъя"

Жэну хормогчоо тайлан хувцасаа солиод гүйсээр гарав. Би дахин тэр хослолыг харж санаа алдчихаад тор гаргаж ирэн хийлээ.

Кафегаа хаахад бэлдэн цэвэрлэгээ хийгээд шалаа арчиж байхад гаднаас Юүта орж ирэв.

"Өө ирчихсэн үү?"

"Тийм ээ. Ажил чинь дууссан бол миний архины найз болооч" гээд алгаа хавсраад инээв.

"Үгүй ээ нээрээ, эмэгтэй хүнээс ингэж асууж болдог юм уу?"

"Бололгүй яахав. Тэглээ ч би чамаас нэг насаар ах шүү. Ахаа гэж дуудаарай" гэхэд нь ярвайж "Онцгүй юм аа"

"Үгүй шүү. Онцгүй биш онцгой. А-Х-А-А! Дагаад хэлээрэй Ахаа!" гэсээр хоёр гараа савчуулав.

Бид хоёрыг ингээд зогсож байхыг Дуёон хараад "Яана даа" гээд шогширсоноо "Цэвэрлээд дуусчихлаа" гээд бид кафегаа хаалаа.

Дуёон "Би явлаа шүү. Та хоёр тэгээд бага уугаарай даа"

Юүта инээн "Архичин хүмүүстэй ярьж байгаа юм шиг л байх юм аа. За, ойлголоо доо. Тэглээ ч би сайн даадаг шүү" гээд намайг татаж чангаасаар явав.

---

Юүта бид хоёр аль хэдийн таван шил архины цаана гарчихаж. Би ч архи гайгүй даадаг харин Юүта ч тасрахад ойрхон байна даа.

"Одоо болох юм биш үү? Би лав яамайг өргөж дийлэхгүй шүү"

Дахин нэг шилийг захиалан Юүтатай тулган уучихаад мухлагыг тойруулан харвал нөгөө залуу сууж байх юм.

Юу вэ, согтоод буруу хараад байгаа юм уу?

Хөмсөгөө атиралдуулан нүдээ онийлгоод сайн харвал яах аргагүй мөн байна. Энэ залуугаас салахгүй нь бололтой.

Юүта дахин нэг хундагыг уучихаад ширээ дэрлээд доошоо харчихав.

"Сайн даах юм аа Юүта Накамото!"

Өөртөө хундгалаад уух гэж байхад хэн нэгэн миний хундагыг булаагаад авчихлаа.

"Яах гээд!" гэж орилсоор толгойгоо өндийлгөвөл нөгөө залуу зогсож байна. Тэгээд намайг харж инээснээ "Хослолыг минь маргааш өгөх өө мартаагүй биз. Би цоо шинэ болсон хослол л хүлээж авна шүү" гээд буцан ширээ рүүгээ явлаа.

~Бивчвэрээ дуустал нь хамт байгаарай☺️

"MINE" |JJH| Where stories live. Discover now