CHAP 17

1.4K 148 0
                                    

/Жин Со-н талаас/

"Ким Жин Со, би чамд сайн. Бас энэ үнсэлт жүжиг биш, хайр"

"Тэгвэл миний хувьд жүжиг" гэхэд тэр "Удахгүй жинхэнэ хайр болно оо" гэж хэлээд гараад явчихав.

Үнэхээр зоргоороо хүн юм аа.
Би хойноос нь муухай харсаар уруулаа арчаад "Заваарсан юм"

Гэтэл Дуёон "Жин Со, сая чиний анхны үнсэлт байсан уу?" гэхэд нь би барьж байсан алчуураа шидээд "Дуугүй бай!"

Миёон "Эгчээ, та танихгүй гэсэн биз дээ?"

"Тийм ээ. Маш сайн, үнэхээр их танихгүй!" гэчихээд Жэну руу хараад "Юм асуух хэрэггүй шүү!" гэхэд тэр гайхсаар толгой дохилоо.

"Жон Жэхён байнга сайхан өдрийг минь бусниулах юм аа!"

Ярвайсаар уруулаа ахин дахин арчсаар сууж байтал гаднаас Юүта орж ирэв.

Дуёон тэрнийг харангуутаа шууд "Хөөе Юүта сая Жи-" би үгийг нь тасалдуулан дахин алчуур шидээд "Дуугүй бай!" гэхэд Миёон түүний нүүрийг дараад "Яана аа, царайлаг нүүрэнд нь сэв суучих вий дээ"

Юүта "Энэ яачихсан юм?"

Би хормогчоо тайлан утас, цүнхээ аваад "Согтуу байгаа юм аа" гээд түүний гараас сугадан ажлаас гарлаа.

"Согтуу гэснээс хоёулаа жаахан уух уу?" гэж асуутал шууд түүний нүд сэргээд ярзайтлаа инээв.

"Юунд нь уух уу? гэж асуудаг юм. Шууд ууя гэх ёстой байхгүй юу даа" гэчихээд намайг чирэн архины мухлаг руу явлаа.

"Би чамайг дийлэхгүй шүү. Бага уугаарай. Бас Жоннид битгий хэлээрэй" гээд архи хундагалав.

Юүта "Асуудалгүй ээ" гэж инээсээр бид хоёр тулган уулаа.

---

Аль хэдийн 5 шилний ард гарчихаж. Би дахин хундагалаад "Ингэхэд Юүта, нөгөө намайг мөрлөөд байдаг Жоннигийн найз байна шүү дээ, тэр яасан гээч" гэхэд Юүта "Яасан юм?"

"Өнөөдөр намайг үнссэн"

Юүта хөмсөгөө атиралдуулаад уулга алдан "Тэр одоо миний найзын анхны үнсэлтийг аваад яадаг даварчихсан залуу вэ?"

"Харин тийм. Бодохоор дургүй хүрээд байна" гэтэл тэр "Тэгвэл битгий бод. Зүгээр л уу" гээд дахин нэг шилийг авав.

---

Толгой хагарах нь ээ.

"Ус байна уу? Ус" гэсээр арай ядан хэлтэл Жонни  өрөөний хаалга саван орж ирээд аягатай ус надад өгөн "Арай ч дээ Жин Со. Ингэж их уугаад байх даа яадаг юм. Тэр архины хамтрагч найз чинь бүр үхсэн амьд нь мэдэгдэхгүй байна"

Би уснаас уугаад толгойгоо даран "Жонни ээж гуай, битгий үглээд бай. Гоймон чанаад өгөөч" гэхэд тэр шогшироод "Өөрөө чанахгүй юу!" гээд ширэв татсаар өрөөнөөс гарав.

Гэтэл гэнэт өчигдөр согтсондоо Юүтад Жэхёны талаар ярисан минь бодогдон огцом нүдээ нээлээ. Гэхдээ Юүта уусныхаа маргааш юу болсоныг санадаггүй болохоор буцан нүдээ анив.

Хэсэг хэвтэж байгаад өлсөөд байсан тул бослоо. Яг 9 дэх шил архин дээрээ зогссон нь болжээ. Нэмэж уусан бол босох битгий хэл сэрэхчгүй байж.

"Хөөе Жонни" гэсээр өрөөнөөс гарвал Жонни гоймон чаначихсан байв. Буйдан дээр таван хошуу шиг тэрийн унтах Юүта руу нэг харчихаад ширээнд ирж суулаа.

"Жинхэнэ миний найз" гэсээр гоймонгоо идэж байтал дуудлага ирэв.

"Байна уу?" гэхэд Тэн "Өглөөний мэнд, Жин Со нөгөө дэлгүүрт чинь шинэ бараанууд ирчихсэн гэж байна шүү"

"За ойлголоо, баярлалаа" гээд дуудлагаа дуусгалаа.

---

Гоймон идээд арай дээрдсэн болохоор усанд ороод хувцасаа өмсөн гарахдаа бэлдлээ. Тэн надад нэг гоо сайхны дэлгүүр санал болгосон юм. Өнөөдөр амралтын өдөр болохоор очно оо.

Бэлэн болчихоод Жоннид гарна гэдгээ хэлээд Юүта руу харвал дэр тэвэрчихсэн, өнөөх гоё урт үс нь нүүрийг нь хаагаад хаашаа харж унтаж байгаа нь мэдэгдэхгүй нь.

Би инээсээр очин үсийг нь хойшлуулбал ямар ч байсан дээшээ л харчихсан юм байна.

Өсгийт өмсөх гэж байснаа Жэхёны наалт нааж өгдөг нь бодогдоод өмссөнгүй. Намхан ултай цагаан кет өмсөн гартал үүдэнд хамгаас танил Жон их зант, дураараа Жэхёны машин зогсож байх нь тэр.

"Үнэхээр хийх ажилгүй хүн юм аа"

Тэр захирал болно гээд байгаа нь үнэн ч юм уу? Ийм захиралтай бол удахгүй дампуурах биз.

Тоолгүй зөрөн явтал Жэхён машинаасаа бууж ирээд ардаас дагаад эхлэв.

Мэдээгүй юм шиг явж байгаад хажуу талын гудамж руу эргээд байрны дундуур сүлжиж явлаа. Төөрүүлдэг хэрэг ээ.

Сүлжиж явсаар буцан зам руу гартал Жэхён өөдөөс хүрээд ирэх нь тэр.

"Золиг гэж"

Жэхён чанга инээсээр "Би төөрөх хүн биш шүү!" гэлээ.

"Муу нойтон хамуу"

Муухай харсаар хажуугаар нь зөрөн өнөөх дэлгүүрт ирлээ. Хойш харвал ардаас дагаж л байна.

Дэргүүр рүү ороод уруулын будагнаас үзэж байтал Жэхён хойно тулж ирээд "Наад өнгө чинь чамд зохихгүй ээ. Харин энэ өнгө зохино" гээд ягаан уруулын будгыг гараас минь аваад оронд нь арай тод өнгө өгөв.

"Чамд хамаагүй!"

Дэлгүүрийн худалдагч ирээд "Тест хийж үзэж болно шүү. Бас сайхан хосууд байна" гэхэд Жэхён шууд бэлхүүснээс тэврэн хацар дээр үнсээд "Баярлалаа. Бид удахгүй хуримаа хийх гэж байгаа" гэх нь тэр.

"MINE" |JJH| Where stories live. Discover now