CHAP 30

1.3K 120 0
                                    

/Жин Со-н талаас/

Өглөө бие хүнд оргиод байсан тул арай гэж сэртэл өнөөх газарт унтсан Жэхён орон дээр гараад ирчихсэн намайг чанга тэврээд таатай нь аргагүй унтаж байна.

"Даварчих юм байна л даа"

Гарыг нь холдуулаад дараа нь нүүрийг нь цааш түлхтэл Жэхён сэрэв.

"Ус, Жин Со ус өгөөч"

"Цаашаа бай" гээд буруу харан хэвттэл тэр дуугүй болон ардаас минь тэвэрлээ.

"Жин Со, ус өгөхгүй бол би чамайг уучих юм уу?"

"Би ус биш"

Жэхён инээж "Аан тэгэхээр дарс байх нь тийм үү? Би чамайг уучихъя л даа тэгэх үү? тэгээд дахиад согтсон ч яахав"

"Чи цаашаа бай даа!" гээд огцом эргэж харан түүний гэдэс рүү жийгээд орноос унагаалаа.

Жэхён ёолсоор "Яаж байгаа юм бэ Жин Со?"

"Орноос унагааж байна"

"Ингээд л нуруу өвдчих гэж. Ууг нь хөгшрөх болоогүй дөнгөж 24 настай юмсан. Нуруу хугарчхаагүй байгаа? Жин Со, чи осолд ороод арай гэж эдгээд удаагүй байгаа хүнийг яаж чадаж байна аа?"

"Чаддаг л юм байна"

Жэхён огцом газраас босоод дээр минь гараад хэвтчихэв.

"Хөөе, босооч ээ цаашаа!" гээд түлхсэн ч хүчирсэнгүй. Жэхён хоёр гарыг минь нийлүүлээд барьчихав.

"Аймаар эмэгтэй юм аа" гэчихээд нүүр нүдгүй үнсэж эхэллээ.

Дахиад Бэкхён эмч дээр очмоор байгаа юм байна л даа.

"Хөөе боль, чамаас архи үнэртээд байна. Чи намайг бяцаллаа" гээд орилсон ч тоохгүй үнсээд л байв.

Удалгүй үнсэж дууссан бололтой дээрээс босоод хажууд хэвтэв.

Би түргэхэн шиг босоод усанд орлоо. Дахиж л энэ гуравтай архи уухгүй. Яахав Юүта бол зүгээр л дээ сурчихсан болохоор. Жэхён,Жонү хоёр бүтэхгүй юм байна.

Алчуураар биеэ ороон шүршүүрээс гарвал Жонү буйдангаас уначихаж.
Юүта бол өнөөдөр сэрэхгүй биз. Харж шогширчхоод өрөөндөө ортол Жэхён тааз ширтээд хэвтэж байна. Намайг хараад "Хөөх, Ким Жин Со" гээд ёжтой инээв.

"Тэнэг залуу!" гээд хувцсаа солих гэтэл тэр "Чи миний нүцгэн биеийг харсан юм чинь би яагаад чиний биеийг харж болохгүй гэж?"

"Болдоггүй юм. Чи чинь дөнгөж хорин тавтай жаахан хүүхэд биз дээ?"

"Чамаас 1 насаар ах шүү. Би харчихаж болохгүй юу?"

"Тийм хайр байдаггүй юм аа, Жон Жэхён"

"Тэгвэл би өөрөө очоод харчих уу?" гэхэд нь би түүн рүү харж худлаа инээсээр ширээн дээрээс ваараа аваад "Дуугүй цаашаа хараад хэвт!" гэхэд ширэв татан цаашаа харж хэвтлээ.

"Тэр нь дээр байлгүй"

---

Өглөөний цай ууж байх үеэр Юүта нойрмог, урт үс нь нүдийг нь таглачихсан сэгсгэр л залуу сууж байна. Жонү, Жэхён хоёр бие биерүүгээ муухай харсаар л.

Жонни нойрмог хоолойгоор "Юүтагийн үсийг боогоод өгөх сайхан сэтгэлтэй хүн байна уу?"

"Үгүй ээ ер, бас энэ согтуу толгойд тавиад байгаа юм уу?"

"Би найздаа хайртай хүн шүү"

Өрөөнөөсөө боолт авчраад Юүтагийн үсийг боолоо. Энэ хүн бараг үсээ идэх нь.

Жонү, Жэхён хоёр зэрэг "Миний үсийг ч бас..." гэж хэлээд дахин л муухай хараад эхлэв.

"Битгий даварцгаа. Юүта урт үстэй болохоор боож өгч байна. Тэглээ ч би та хоёрт хоёуланд чинь уурлачихсан байгаа. Зодолдох мөрөөрөө зодолдохгүй нүүрээрээ газарт унасан энэ согтуу толгойн нүүр рүү нь цохиод байх даа яахав дээ. Шанааг нь хар даа. Юу ч үгүй хавдаад хөхөрчихсөн"

Жэхён "Юүта чиний нөхөр юм уу, хаашаа юм!"

"Хүүе ээ, яанаа. Хэзээ мэдээд байгаа юм бэ? Би Юүтагийн эхнэр хэрнээ чамтай явалддаг аймаар хүүхэн шүү дээ!" гэхэд тэр хоёр дуугүй болох бол харин Жонни чанга, чанга инээв.

----

Муухай харалцаж, хэрэлдэж, бөөн л юм болж байж Жэхён бид хоёр далайн эрэг дээр ирчихсэн сууж байна.

"Жин Со, ээж чамтай уулзмаар байна гээд асуугаад байгаа маргааш завтай юу?"

"Тийм ээ, би ч гэсэн уулзмаар байна" гээд Жэхёны мөрийг дэрлэн нулимсаа тэвчин байж хэллээ.

Жэхёныг ямар их шаналах бол гэдгийг бодохыг ч хүсэхгүй байна.

"MINE" |JJH| Where stories live. Discover now