CHAP 40

1.1K 106 6
                                    

/Жин Со-н талаас/

"Битгий хөдлөөд бай л даа. Одоохон дууслаа" гээд Жэхёны зүрхэн хэлбэртэй уруулыг нь будангаа хэлэв.

Төрөх ч дөхөөд уйдаад байгаа болохоор Тэн-ий зааж өгсөн будалтыг Жэхёны өөгүй толигор нүүрэн дээр нь туршиж үзэж байна.

Хоёр хацраас нь бариад "Хөөе, Жон Жэхён чи яагаад ийм царайлаг юм бэ?"

"Ээжийг дуурайгаад цаанаасаа ингээд төрчихсөн юм. Тэглээ ч ийм хөөрхөн эхнэртэй юм чинь царайлаг байхгүй бол болохгүй шүү дээ. Охин маань намайг дуурайгаасай"

"Мөн ярив аа, надтай адилхан хүү төрнө" гэж хөмсөгийг нь будангаа хэлтэл тэр "Харж л байя охин төрөх юм чинь"

Үргэлжлүүлэн нүүрийг нь будаж байтал Марк өрөөний хаалгаар шагайгаад "Эгчээ хоол"

"Юу вэ? Өөрөө хий л дээ"

"Та намайг хоол хийж чаддаггүйг мэднэ биз дээ? Будаа агшаах битгий хэл өндөг шарах гэж байгаад шатаагаад байхад. Гэрт чинь гал тавичихвал яана"

"Сонин хүүхэд шүү. Чи ер нь яг миний дүү мөн юм уу?"

"Ээ, эгчээ"

Марк хамт амьдарч байгаа биш яг бид хоёрын хүүхэд шиг байх юм аа.

Тэр нааш дөхөж ирээд "Хөөх Жэхён ахаа, та яг эмэгтэй хүн шиг харагдаж байна. Та эмэгтэй болж төрсөн бол загвар өмсөгч болохоор байж. Эгчээс хөөрхөн байна шүү" гэхэд нь муухай хартал надаас цочоод дуугүй болчихов.

Өдөржин гэртээ идэж суугаад уйдаж байна шүү. Жэхён зөвшөөрдөг бол кафедаа ажиллаад Дуёон, Хэчан хоёртойгоо хэрэлдээд Жэмин, Жэну, Тэил ах гурваараа халамжлуулаад л байж байх юмсан. 

Дуёон, Миёон хоёр гал халуун хайр дурлал гээд л хэлхэлдээд явж байгаа. Харин Хэчан, Жэмин, Тэил ах гурвыг манайд ажилд орсон чинь үйлчлүүлэгчид эрс нэмэгдээд байгаа шүү.

Бялуугаа идэж дуусгачхаад Жэхёны ажлын өрөө рүү орвол барилгын зураг төслөө зураад сууж байна. Тэр багаасаа архетиктур болохыг хүсдэг байсан ч аав нь дэмжээгүй гэсэн. Компаниасаа гарчихсан учир одоо дуртай ажлаа хийж байгаа.

Дөхөж очоод араас нь тэврэн хацар дээр нь үнслээ.

"Ядрахгүй байна уу?" гэхэд тэр толгой сэгсрээд "Үгүй ээ" гэхтэй нь зэрэгцэн утсанд нь мэдэгдэл ирэв.

Ороод харвал аавынх нь компаны бүх хувьцаа нь унаад татан буугдах гэж байгаа талаар байв.

"Аавтайгаа очиж уулзахгүй юм уу? Төрсөн аав чинь шүү дээ"

Жэхён санаа алдаж "Уулзах хүсэл алга а. Би аавыгаа гэж бодохоо болиод удаж байна" гэх богинохон хариулт л хэлэв.

"Дуусч байгаа юм уу, явах уу?"

"Одоо нарийн хэмжээсүүдийг нь зурчихвал дууслаа. Чи минь бэлдэж бай" гэвэл хацар дээр нь үнсээд өрөө рүүгээ явлаа.

Өнөөдөр Жонни найз бүсгүйгээ танилцуулна гэсэн. Солонгост ирснээсээ хойш их л завгүй хүн гүйгээд байсан юм. Тэгсэн чинь хүүхний ардаас гүйгээд байсан юм билээ. Яаж амжуулсанг нь Юүта бид хоёр гайхаад л байгаа.

Хувцсаа өмсөн цүдгэр гэдсээ илсээр толинд харлаа.

"Миний хүү, ээж аав хоёр нь өвөө эмээ, бас ах эгч нар нь чамайг харахыг тэсэн ядан хүлээж байгаа шүү"

----

Жонни "Танилц, миний найз бүсгүй" гэхэд хажууд нь суух дулаахан инээмсэглэл цацруулсан үзэсгэлэнтэй бүсгүй "Намайг Сун Хэёон гэдэг. Танилцсандаа таатай байна"

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм. Гэтэл би том гэдэстэй бас таргалчихсан.

Хэёоны гоо үзэсгэлэнг бишрээд бас өөртөө гомдон урвайсаар сууж байтал Жэхён гараас минь атгаад "Зүгээр үү?" гэхэд нь урт гэгч нь санаа алдаад "Зүгээр ээ"

Гэртээ ирээд шууд л толинд харж зогсож байгаад санаа алдан орон дээрээ хэвтлээ.

Жэхён "Яасан бэ, яагаад түрүүнээс хойш санаа алдаад байгаа юм?" гэж асуугаад духан дээр минь үнсэв.

"Би арай л их таргалчихжээ. Бас арьс минь хэчнээн арчилсан ч хуурайшаад...ууг нь гоё жирэмслэнэ гэж бодож байсан юмсан. Даанч чадсангүй"

Жэхён гараас татан намайг босгож суулгаад "Битгий тэгж бод л доо, Жин Со. Ингээд байх юм бол хүүхэд маань гомдчихно шүү. Төрсөнийхөө дараа буцаад хэвэндээ орж болно. Чи минь ямар ч байсан үзэсгэлэнтэй" гэхэд нь уйлсаар энгэрт нь наалдаад "Үнэн юм уу?"

Тэр инээгээд "Мэдээж, хамгийн үзэсгэлэнтэй нь"

Би хэсэг Жэхёнд тэврүүлэн уйлж байгаад тайвшран "Хүүхэддээ хэн гэдэг нэр өгөх үү?"

"Хүү төрвөл Жон Жин Хён харин охин бол Жон Жиён. Гэхдээ охин төрнө л дөө. Би бүр мэдрээд байна" гэсээр гэдсийг минь илэв.

"Жин Хён аа, ээжийнхээ талд орох оо битгий мартаарай!" гэтэл Жэхён гэдсэн дээр үнсээд "Жиён аа, аавынхаа талд шүү!"

~Төгсгөлийн хэсгээрээ уулзацгаая.

"MINE" |JJH| Where stories live. Discover now