END

2.1K 154 15
                                    

/Жин Со-н талаас/

"Минхён аа, И Минхён!" гэж орилвол Марк өрөөнөөсөө сандарсаар гүйж ирээд "Яасан бэ, өвдөлт өгсөн үү?"

"Үгүй ээ, эгчдээ зурагт асаагаад өг"

"Таныг өнөө маргаашгүй төрнө гэсэн болохоор дуудах болгонд чинь өвдөлт өгчихсөн юм болов уу гээд айх юм аа" гэсээр зурагт асаав.

"Чи битгий хэл эгч нь ч гэсэн айж байна шүү. Тийм их биш ч гэсэн бага зэрэг өвдөөд л байна"

"Миний эгч үнэхээр цоглог шүү. Ямар сайндаа 8 сартай том гэдэстэй байж намайг зодож байхав дээ, тийм ээ?" гээд ярзайтлаа инээв.

"Хөөрхөн ч юм шиг балай ч юм шиг хүүхэд шүү. Зурагт асааж өгсөнд баярлалаа, одоо хичээлээ хий дээ" гэхэд Марк баахан хэрэггүй юм чалчиж, бүжиглэж байгаад "Эгчээ би одоо номын сан явлаа шүү"

"Битгий оройтоорой"

Маркыг явсан чинь бүр уйдчихлаа. Зурагт руу нэг хараад гартаа байх гар утас руугаа харсан шигээ сууж байхад ээжээс дуудлага ирлээ.

-Байна уу, ээжээ?

-Байна, миний охин юу хийж байна?

-Бага зэрэг өвдөлт өгч байгаа болохоор хэвтээд л.

-Саяхан л жаахан байсан охин минь ингээд ээж болох гэж байдаг цаг хугацаа ч хурдан юм аа. Ээж, аав хоёр нь төрөхөд нь хамт байж, очиж чадахгүй нь уучлаарай.

-Зүгээр ээ ээжээ, хайртай шүү. Таныхаа хоолойг сонссон чинь сайхан болчихлоо.

-Ээж нь ч бас хайртай шүү.

Дуудлагаа дуусгачхаад сууж байтал Жэхён өрөөнд орж ирэв.

"Хайраа, гүзээлзгэнэ идмээр байх юм" гэхэд Жэхён толгой дохиод шууд л гараад явчихав.

"Миний хүү ямар ховдог юм бэ?"

Түрүүхэн л шарсан мах идмээр байсан чинь одоо гүзээлзгэнэ идмээр болчих юм.

/Жэхёны талаас/

Дэлгүүр орж гүзээлзгэнээ авчихаад гэр рүүгээ гүйсээр ирээд "Хайраа" гээд Жин Сог дуудтал хариу дуугарсангүй.

Унтчихсан юм байх даа гэж бодсоор өрөөнд ортол Жин Со газарт цус алдчихсан хэвтэж байх нь тэр.

"Хайрт минь, Жин Со сэргээрэй!"

Би шууд л түүнийг өргөөд гэрээс гаран машинд суулгаад эмнэлэгийн зүг хамаг хурдаараа давхилаа.

"Жаахан л тэсчих. Гуйж байна битгий л муу зүйл болоосой"

Гэрлэн дохиог ч анзааралгүй давхисаар эмнэлгийн үүдэнд ирээд Жин Сог тэврэн ороод "Эмчээ туслаарай!" гэж орилоход сувилагч нар ирэн түүнийг орон дээр хэвтүүлэн хагалгааны өрөө рүү авч орлоо.

"MINE" |JJH| Where stories live. Discover now