СНАР 4

1.9K 184 0
                                    

/Жэхёны талаас/

Өглөө эрт кафег онгойход нь орвол нөгөө эмэгтэй ирээгүй байна. Надаас зугтана гэж байхгүй шүү. Би авч байж л салдаг хүн.

Американо захиалчихаад тэр эмэгтэйг хүлээж байтал удалгүй ороод ирэв.

Тэгээд миний хажууд ирээд тортой хослолыг өглөө. Цэвэрхэн болсон байх гээд хүрмээ аваад дэлгэж үзтэл яг л хэвээрээ байв.

Өөдөөс нь ширүүхэн харж "Муухай хэвээрээ байгааг харахгүй байна уу? Эвсэл намайг өдөөд байгаа юм уу?" гэвэл тэр намуухан хоолойгоор "Уучлаарай, гэхдээ арилахгүй байна..."

"Тэгвэл төл!" гэхэд нүд нь томроод дараа нь "З.за тэгье ээ"

"Чи төлж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ чинь Burberry брэндийн хослол. Чиний цалин л лав төлж дийлэхгүй байх"

Тэр санаа алдан "Бага багаар хувааж төлж болно биздээ?"

Ууг нь зууралдмааргүй л байх юм.

"Одоо тэгэхээс дээ. Би бүгдэнг нь авч байж л сална шүү" гээд түүнийг мөрлөн кафегаас гарлаа.

Машиндаа ирж суугаад кафен гаднах цонхоор харвал нөгөө эмэгтэй чинь байрнаасаа хөдлөөгүй зогсож л байна.

"Хоёулаа хэсэгтээ л зууралдах нь дээ"

Харж инээчихээд компани руу хөдөллөө.

Компаны орлогч захирал гэсэн албан тушаалыг үзэн ядаж байна. Би яагаад өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд явж болдоггүй юм бэ?

Компани дээр ирэн аавын өрөө рүү орлоо.

"Юу болсон юм?" гэхэд над руу хараад "3 хоногийн дараа Ду захирлын компанитай гэрээ байгуулаад үдэшлэг зохионо шүү. Бэлдээрэй!"

Ойлгосноо хэлчихээд өрөөнөөс нь гарлаа.
Үдэшлэг? залхмаар юм.

/Жин Со-гын талаас/

Өнөөдөр үйлчлүүлэгч багатай байна шүү.

Жэну надад капучино хийж өгөөд "Нээрээ Жин Со, төрсөн өдөр чинь болох гэж байгаа юм байна шүү дээ"

"Тийм шүү дээ. Төрсөн өдөр ч яамай байна аа. Энэ хослолны мөнгийг л хурдан төлөөд дуусчих юмсан"

Дуёон агуулахаас "Чиний наад салан гар чинь л" гэж орилоход нь би "Дуугүй бай, Гүнмён ахад хэлнэ дээ!"

Жэну "Сар сараар нь өгөөд байвал болох байх аа. Жин Со битгий урвай л даа. Одоо нээрээ шинэ ажилтан ирэх юм байна"

"MINE" |JJH| Where stories live. Discover now