CHAP 23

1.3K 132 7
                                    

/Жэхёны талаас/

Хамраа дарсаар гэрт ортол ээж уулга алдав.

"Миний хүү, яасан юм бэ?"

"Шон мөргөөд" гэхэд ээж гар руу цохиод "Бүтэлгүй гэдэг нь!"

Хөргөгчнөөс мөс аван өрөө рүүгээ орлоо. Толинд харвал хавдаад нөгөө сайхан өндөр хамар минь хавтгай болчихож.

Жин Сог ийм ширүүн гэж үнэндээ мэдээгүй ээ. Хамраа далимдуулж зууралдвал дахиад муруйлгачих болов уу? Эсвэл хэд хоног алга болох уу? Тэгвэл намайг санахгүй л байх даа.

Дурлуулах 7 хоног минь муруйлгах 7 хоног болох вий дээ.Гэхдээ бодохоор инээд хүрээд байх юм яаж тийм жижигхэн биенээс ийм их хүч гардаг байна аа.

/Жин Со-н талаас/

Ажилдаа явахдаа бэлдэж байгаад цүнхнээсээ заазуур хутга хоёроо гаргалаа. Энэ хоёр ч бас арай л зэрлэг юм байна. Ваартайгаа л нөхөрлье.

Би ууг нь ийм хүн биш л дээ. Жэхён л уур хүргэсэн болохоор тэр.

Юүта над руу харж инээсээр "Заазуур биш ваараа л ашиглаарай"

"Чи л намайг дэмжих юм даа. Тэгнэ ээ сайн ваардана" гээд инээгээд гэрээс гарлаа.

Замд Марк залгаж "Миний хайртай эгч д-"

"Бас л мөнгө үү?"

"Ер нь бол тийм" гэхэд нь "Мөнгө байхгүй ээ"

"Ээ, эгчээ" гээд гоншигонож эхлэхэд нь утсаа тасалчихаад урагш нэг алхтал хүнтэй мөргөлдчихөв.

Духаа барин харвал өчигдөрийн мотоциклтой залуу байна.

Залуу бөхийн "Уучлаарай. Дахиад л мөргөлдчихлөө шүү"

"Харин тийм ээ. Уучлаарай"

"Та хаашаа явах юм? Би дөхүүлээд өгье"

"Зүгээр ээ"

"Мөргөсөндөө уучлалт хүсэж байгаа гээд ойлгочих оо" гэхэд нь инээмсэглээд "З"

Залуутай ойр зуурын яриа өрнүүлэн явна. Түүнийг Күн гэдэг юм байна.

Ажлын үүдэнд ирээд "Баярлалаа" гэвэл Күн инээмсэглэн "Баяртай!" гэж хэлээд гүйсээр явлаа.

Хаалга онгойлгон ортол гэнэт Жэхён өөдөөс гараад ирэв. Хамар нь овоо дээрдчихжээ.

"Цочих гэж!" гээд цээжээ дартал Жэхён хоёр гараа элгэндээ тэврээд "Саяны хүн хэн бэ?"

"Чамд хамаагүй. Наад муруйсан хамраа л дахиж муруйлгахгүйг хичээ!"

Тэрний харц ширүүсч "Саяных хэн бэ? гэж асуугаад байна Жин Со!"

"MINE" |JJH| Where stories live. Discover now