CHAP 26

1.2K 135 1
                                    

/Жэхёны талаас/

Тэр оройгоос хойш Жин Сотой уулзаагүй 3 хонож байна. Компаны ерөнхий захирал болохдоо бэлдээд томилолтоор Австралид ирчихсэн.

Түүнийг санаж байна шүү.

Жин Со намайг санаж байгаа болов уу?
Эсвэл би байхгүй сайхан байгаа байх.

Бодлыг минь тасалдуулж туслах маань орж ирээд "Дараагийн уулзалтын цаг боллоо захирал аа, явцгаая" гэхэд нь санаа алдсаар буудлаас гарлаа.

---

/Жин Со-н талаас/

Жэхён байхгүй уйтгартай байна шүү. Амьд юм болов уу? Ойрд ирэхгүй бас залгаж зурвас ч бичихгүй. Ууг нь байнга ардаас дагаад л дураараа үнсээд байдаг хүн дээ.

Тэн маань нүүр будалтын тэмцээнд орох гээд моделиороо намайг сонгосон. Тийм болохоор яг одоо нүүрийг минь будаж бэлтгэлээ хийж байна. Тэгээд л Жэхёныг бодох завтай байгаа хэрэг.

"Хөөх, Тэн чи үнэхээр уран гартай юм" хэмээн толинд хараад хэллээ.

"Таалагдаж байна уу?"

"Асуух хэрэггүй ээ, шилдэг нь"

"Маргааш тэмцээн болно. Өглөө очиж авна шүү. Одоо эрт явж амар даа. Маск тавиад унтах аа мартав аа" гэхэд нь би түүний хацар дээр үнсээд "За ойлголоо, баяртай"

---

Гэрт иртэл Юүта намайг хараад уулга алдаж "Хүүе, Жин Со мөн үү?"

"Хүүе, Юүта мөн үү?"

Жонни цаанаас "Хүүе, та хоёр архины хамтрагчид мөн үү?" гээд бид инээлдсээр хоолоо идлээ.

"Маргааш Жин Со ямар ажилтай юм?"

Хачирнаас идэнгээ "Модел болно оо"

Юүта "Нөгөө залу-" би хэлж дуусахаас нь өмнө ам руу нь том мах хийгээд "Дуугүй хоолоо ид!"

Энэ Юүта үнэн сул амтай. Жэхёны талаар хэлэх нь л дээ. Хамт байхаараа байс хийгээд л нөгөө мөрлөдөг залуу гээд яриад эхлэнэ.

Жонни "Юу нуугаад байна та хоёр?" гэхэд нь бид хоёр сахилаггүй царай гаргаад мөрөө хавчлаа.

---

*Маргааш*

"Хамгийн шилдэг нь" гээд толинд харчихаад Тэн рүү эрхий хуруугаа гозойлголоо.

"Хоёулаа одоо шалгуулах л үлдлээ дээ"

"Би чамайг түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна аа. Ингээд будуулчихсан чинь яг л хуримаа хийх гэж байгаа юм шиг санагдаад байх чинь" гэхэд Тэн инээгээд "За одоо даашинзаа өмсчих сүйт бүсгүй"

Би хувцас солих өрөөнд орон хуримын даашинзаа өмсөөд Юүта руу залгалаа. Жонни хүүхэн эргүүлээд завгүй байгаа болохоор залгасан чинь авахгүй байна.

"Ямар байна?"

Юүта "Би яг үнэндээ чамайг танихгүй нь шүү. Ёстой хөөрхөн байна. Тэн яасан юм?"

"Анкет бөглөхөөр явсан. Одоо 30 минутын дараа эхний шалгуур нь эхлэнэ"

"Тэгвэл амжилт, орой уулзъя"

"Тэгье ээ"

---

"Баяр хүргье!" гээд бид хоёр бөөн баяр болсоор тэврэлдлээ.

"Чамайг түрүүлнэ ээ гэж хэлсэн шүү дээ"

"Модел минь болсонд баярлалаа, Жин Со"

Намайг хариу хэлэхээс өмнө утасны дуу хангиналаа. Жэхён залгаж байна. Би жаахан дуудуулж байгаад автал Жэхёны биш өөр хүний хоолой гарав.

"Та яг одоо гэмтэлийн эмнэлэг дээр хүрээд ирж болох уу? Жон захирал осолд орчихлоо" гэх нь тэр.

Сонссон дариуд л нүд томрон гар чичрээд эхлэв.

"Б.Би одоо очлоо"

Тэн-д хандан гацаж түгдэрсээр хэдэн үг нийлүүлж хэлээд, машины түлхүүрийг нь авлаа. Хажуугаар зөрөх хүмүүс урт даашинз тод будалттай яаран гүйх намайг гайхан харж байгаа ч энэ надад хамаа алга. Би хурдхан шиг зогсоол дээр ирэн машинаа асаагаад эмнэлэг рүү хөдөллөө.

Жон Жэхён чи зүгээр биз дээ?

Эмнэлэг дээр ирэн сувилагчаас өрөөг нь асуугаад гүйхээрээ нэг орвол үүдэнд аав ээж хоёр нь болон туслахууд байв. Тэд намайг хараад үг хэлэлгүй хажуугаар зөрөн гарлаа.

Хормойгоо барин удаан алхалсаар Жэхёны хажууд ирэхэд түүний уруул нь омголтож хатан, нүүр нь цэвхийтэл цайсан сайнгүй л харагдана. Өрөөнд зөвхөн төхөөрөмжний л дуу нэг хэмнэлээр цуйрайтсаар.

"Жон Жэхён, чи зүгээр үү? Өвдөж байна уу? Яагаад ингээд хэвтэж байгаа юм. Босоод ир л дээ. Хэд хоног уулзаагүй байж намайг ийм байдалтай угтах байсан юм уу? Гомдмоор юм аа. Босч ирж инээгээд намайг хэчнээн ч удаа үнссэн болно. Чамд ингэж хэвтэх зохихгүй байна" хэмээн хэлэхэд нүдэнд нулимс хуралдаад эхлэв.

"Яг үнэндээ би ч бас чамд сайн. Хэзээ ингэтлээ дасчихсан аа мэдэхгүй юм. Зүгээр л чиний инээмсэглэл чинь хүртэл намайг догдлуулдаг" гээд хүйтэн гаранд нь зөөлөн хүрлээ.

"MINE" |JJH| Where stories live. Discover now