СНАР 12

1.6K 145 0
                                    

/Жэхёны талаас/

Өглөөний цай ууж байх үед ээж "Миний хүү, дахиж хэзээ найз бүсгүйтэйгээ уулзуулах гэж байна? Сайн танилцмаар байх юм"

"Бид хоёр аялалд явахаар төлөвлөж байгаа ирэхээр уулзаарай, ээжээ" гэвэл аав хоолойгоо засаж "Хэрэггүй байх. Тийм ч их таалагдаагүй"

Би доош харсаар "Таньд угаасаа таалагддаг юм байдаг юм уу?"

"Наад ярианы өнгө чинь хэтрээд байна шүү"

"Аан, үргэлж төгс байх ёстой тийм үү?" гэхэд аав ширээ цохиод "Зайл!" гэж ширүүхэн хэлэхэд ээж гараас нь атгаж "Ханиа"

"Би зайл гэж хэлсэн шүү, Жон Юну!"

"Энэ гэрээс чинь зайлах гэж байна. Тэр төгс байлгахыг хүссэн нохойгоо өөр газраас олж ав. Би тийм байж чадахгүй. Яасан 24 жил нохой шигээ гинжилж байсан чинь хангалтгүй юу?" гэж хэлчихээд дараа нь ээж рүү гэмшингүй харж "Ээжээ, уучлаарай" хэмээн гэрээс гарлаа.

Нүдний ухархайгаа хоёр хуруугаараа даран гүнзгий амьсгаа авч зогсож байгаад машиндаа суун кафе руу явлаа.

Тэнд тухтай байдаг болохоор байнга л очдог болчихжээ.

Кафе руу ороод "Жин Со, нэг американо. Бас ярилцах зүйл байна" гэхэд тэр над руу эгцэлж харалгүй толгой дохилоо.

Би өнөөх цонхны хажууд байх ширээнд суугаад Жин Сог нүд салгалгүй ширтлээ. Хүмүүс гаж донтон л гэж харахаар байна шүү.

Тэр аягатай американог миний өмнө тавиад "Юу ярих гэсэн юм?"

"Би чамайг зөвшөөрөхгүйг мэдэж байна гэхдээ..."

"Жон Жэхён зүгээр хэл л дээ!"

"Надтай хамт хэдхэн хоног Канад руу явах уу?" гэхэд тэрний нүд томрон "Хөөе, юу гэнэ ээ? Чи бид хоёр бараг л биенээ танихгүй. Бас би энд ажилтай"

Би санаа алдсаар "Мэдэж байна аа. Гэхдээ удахгүй ээ, 3 хоног л явна"

Жин Со үсээ хойш илээд "Нэр, наснаас чинь өөр зүйл мэдэхгүй, гарын арван хуруунд багтахаар удаа уулзсан чамтай би Канад явах болж байна уу?"

"Ер нь бол тийм" гэчихээд урдаа байх американогоос уулаа.

"Чи үнэхээр санаа амар хүн юм аа. Би явахгүй ээ, зүгээр л тэр хослолны мөнгийг чинь л хурдан өгч дуусгамаар байна. Чи өөрөө явчихаж болдоггүй юм уу? Эсвэл аав чинь тийм сониуч хүн юм уу?"

"Энэ компанитай холбоотой.Би өөрөө ч хүсэхгүй байна. Аав ерөнхий захиралын суудлаа надад өгөх гэж байгаа. Тийм болохоор Канад руу явж хүлээн авалтанд оролцоод дараа нь буцаж ирж захирал болно. Саяхан би бодлогогүйгээсээ болж үдэшлэгт чамайг дагуулаад оччихсон учраас салсан гэвэл бага зэрэг нэр хүндэд халтай. Уучлаарай Жин Со, чамайг энэ асуудалд оролцуулчихлаа"

"MINE" |JJH| Where stories live. Discover now