CHAP 10

1.7K 160 0
                                    

/Жэхёны талаас/

Хоёр нүдээ арай хийн нээгээд цаг харвал өдрийн 13:20 болж байна.Их унтаж ээ бас толгой үнэхээр их өвдөж байна.

Угаалгын өрөө орж нүүр гараа угаан сэргэчихээд утсаа аван Нам жолооч руу залгаад буудлаас гарлаа.

Машинд ирж суун "Өчигдөр хэдийд ирсэн юм?" гэхэд Нам жолооч "Та өчигдөр намайг дуудаагүй шүү дээ"

"Юу?"

Би өөрөө буудалд ирсэн юм байх даа?

"Яасан бэ? захирал аа"

"Юу ч биш дээ. Ингэхэд нөгөө хүн юу болсон?"

"Ерөнхий захирлын явуулсан хүн байсан"

Аав ч зүгээр орхих хүн биш л дээ. Мэдээд байсан юм.

"Тийм байх нь ээ"

/Жин Со-н талаас/

Өчигдөр Жон их зант царайлаг Жэхёнаас болоод хайран нойроо алдсан болохоор одоо яг унтах нь.

Дуёонд хандан "Надад хар кофе хийгээд өгөөч" гээд өрөвдөлтэй царай гарган гуйхад тэр "Өөрөө хий!" гэчихээд дээр нь зүрх зурсан капучиногоо Миёонд өгөөд маасайтал инээгээд уналаа.

"Хөөе, Дуёон аа" гэж ориловол над руу муухай харчихаад Миёон руу инээмсэглэв.

"Өөдгүй гэдэг нь"

Жэну цаанаас ирээд "Би хийгээд өгье өө"

"Жэну, чи тэнгэрээс унахдаа их өвдсөн байх даа. Яаж ийм сайхан сэтгэлтэй байдаг юм бэ? Дуёон бүр гомдмоор юм" гэхэд тэр чанга инээж "Дурлачихсан хүн яалтай билээ"

"Миёон Дуёонаас 3 насаар дүү биз дээ?"

"Хайр сэтгэлд нас хамаагүй ээ" гээд надад аягатай кофе өгөв. Кофеноос нэг балган амар амгаланг мэдрээд сууж байтал өнөөх их зант ороод ирлээ.

Миний өдрийг битгий л баллаарай Жон Жэхён.

"Нэг латте!" гэхэд нь би хөдөлсөнгүй.

"Ким Жин Со, нэг латте!" гэж ширүүхэн хэлэхэд нь түүнд "Хөөе, би өөрөөс чинь болоод хамаг нойроо алдаад сууж байна!" гэхэд Жэну бид хоёр руу ээлжлэн харж гайхсаар цааш Дуёон, Миёон хоёр руу явлаа.

"Би чиний нойртой ямар хамаатай юм"

"Хамаатай, хамгийн их хамаатай. Өчигдөр юу болсныг санахгүй байна уу?" гэхэд тэр хөмсөгөө атиралдуулан "Юу?"

"Өөрөө шөнийн 1 цагт дуудаад буудалд хүргүүлсэн биз дээ. Бас болоогүй шалдан хотын төвөөр гүйсэн. Ууг нь өөрийг чинь арай ч тэгэхээргүй хүн гэж бодсон шүү. Ёстой нүдний булай" гэж нүүрээ дарчихаад кофеноосоо дахин нэг балгавал тэр кафегаар дүүрэн "Айн?" гэж орилов.

"Наад дуугаа жаахан аяар!"

Түүнийг орилсонд нөгөө гурав маань гайхан нааш харлаа.

"Санахгүй байгаа байх нь ээ. Угаасаа санаагүй нь дээр дээ. Саначихвал ичсэндээ газар ухаад орчих байх"

"Хөөе чи! Ким Жин Со, битгий тоглоод байгаарай!"

Мөрөө хавчаад "Үнэн шүү" гээд аягатай кофегоо ширээн дээр тавин түүний өмнө очиход нэвширсэн архи үнэртэв.

Би ярвайн "Хөөе, чамаас архи үнэртээд байна" гэхэд тэр хүрэмнийхээ энгэрийг үнэртэж үзээд өөрөө ч бас ярвайлаа.

"Би тэгж шалдан гүйхээргүй хүн л дээ" гэж бардам хэлэхэд нь инээж "Би хоёр нүдээрээ харсан хүн шүү"

Тэр дахин л орилоод "Хоёр нүдээрээ хараад байх даа яадаг юм. Нэг нүдээрээ харахгүй...Үгүй ээ биш ээ, тэр харсан зүйлээ мартаарай!"

"Чи бас надаас уучлалт гуйгаад л байсан. "Жин Со, уучлаарай" гээд яг тэрнийг дуурайн үзүүлэхэд "Би юу боллоо гэж чамаас уучлалт гуйдаг юм!"

Тоглоом хийх чинь ийм хөгжилтэй бил үү?

Тэр үсээ сэгсийлгээд "Тэрийг март! Харин маргааш чи надтай хамт болзоонд явна шүү!" гэхэд нь балгасан кофегоо асгах нь холгүй "Юу?"

"Болзоо!"

"Галзуурсан биш юу гэж өөртэй чинь хамт явдаг юм!"

Тэр над руу ойртон муухай хараад "Үдэшлэгээс хойш аав бид хоёрыг хүнээр мөрдүүлсэн байна. Тэгэхээр жинхэнэ хос шиг байх хэрэгтэй. Би ч гэсэн чамтай болзмооргүй байна"

"Золиг гэж"

Жэхён санаа алдаад "Ямар ч кофе уух хүсэлгүй болчихлоо. Маргааш бэлэн байгаарай!" гэж хэлээд ширэв татан гараад явчихав.

Нөгөө гурав руу харвал гурвуулаа амаа ангайгаад гайхчихаж. Аргагүй биз эхлээд хувцас руу нь кофе асгаж өрөнд ороод, дараа нь ингэж болзоо гээд байхаар.

/Жэхёны талаас/

Хотын төвөөр шалдан гүйсэн гэнэ ээ?
Үгүй байлгүй дээ. Яаж Жон Жэхён би тэгэх юм? Гэхдээ Жин Со тоглоогүй юм шиг л байсан даа. Мэдэх юм алга, ичмээр юм. Жин Со миний нүцгэн биеийг хараад бүр буудалд хүргэж өгсөн гэхээр. Өөрийгөө яг эмэгтэй хүн шиг мэдэрчихлээ байна. Арай ч дээ гэж бодсоор кафен гадаа нэлээн зогсож байгаад гэр рүүгээ явлаа.

"MINE" |JJH| Where stories live. Discover now