CHAP 37

1.1K 112 2
                                    

/Жин Со-н талаас/

Марк толинд харан "Ээ, эгчээ би ийм хөх няц болсон нүдтэй болзоонд явах юм уу?" гээд гомдоллож эхлэв.

"Дуугүй л зөвшөөрсөн дээр нь яв"

"Таныг нас чинь яваад бяргүй болж байгаа байх гэж бодсон чинь бүр хүчтэй болчихож"

"Нас яваад гэнэ шүү. 19 настай жаалаа би дөнгөж 24 настай шүү. Болзоон дээрээ аятайхан байгаарай" гээд цүнх утсаа аван гутлаа өмсөөд ажил руу явлаа.

Жэхён ирчихсэн байгаа гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.

Жэхёныг яасан ч уучлахгүй бас царайлаг царайг нь хараад хайлж урсаж болохгүй шүү гэж өөртөө сануулсаар ажил руу орох гэж байгаад болилоо.

Чадахгүй юм байна. Царайг нь л харчихвал дахиж дурлаад, хайр хүрээд, хайлж урсаад сүйд болно.

Буцан алхах замдаа Юүтаг дуудтал удаа ч үгүй хүрээд ирэв.

"Чи арай мотортой болчихоогүй биз. Ямар хурдан юм бэ?" гэхэд тэр амьсгаагаа дараад "Би яахав, чи харин яах гээд бид хэдийн тэр тусмаа Жэхёны санааг зовоогоод байгаа сонин хүүхэн бэ? Чамайг хайна гээд хаана байгааг чинь мэдэхгүй өдөржингөө л энэ тэрүүгээр яваад, орой кафед суучих юм. Ганцхан хонож байхад бүр бэтгэрээд болохоо байлаа. Бас чи хаана хоносон?"

"Хөөе, нэг нэгээр нь асуу л даа"

"Зүгээр хариул"

Би санаа алдаж "Жэхён чинь л өөрөө 1 жилийн ойгоо мартчихсан бас залгаад байхад утсаа авахгүй байсан шүү дээ....Маркынд хоносон юм аа" гээд гэм хийсэн хүүхэд шиг доош харан хариуллаа.

"Чи ёстой сонин хүн юм аа"

"Чи надаас урваад байгаа юм уу? Жонни Жэхёны талд ороод одоо ингээд чи ч гэсэн орчихсон уу? Чамд ч бас гомдсон мэдэв үү. Өчигдөр Жэхён биш юм аа гэхэд чамайг ирэх болов уу гээд зөндөө хүлээсэн юм чинь"

"Үгүй ээ тэр чинь...за, юу ч биш дээ. Одоо гэр рүүгээ явъя" гээд гараас хөтлөх гэхэд нь гараа татаж аваад "Үгүй ээ, явахгүй!"

"Би чамайг өргөөд аваад явчихаж чадна шүү" гээд муухай харав.

"Тэр Жэхён гэдэг залууг ирж авахаас нааш очихгүй!" гээд Юүтаг хариу хэлэхээс нь өмнө зугтлаа.

Юүта хойноос орилсон ч эргэж харалгүй байдаг бүх хурдаараа Маркынд гүйж ирэв.

Маркын хэлснээр нас яваад байгаа бололтой жаахан гүйгээд л хамаг бие тэнхээгүй болчих гэж. Толгой эргээд байсан тул орж ирээд шууд л хэвтлээ.

Удалгүй Марк ч бас гүйсээр орж ирээд дахиад л бүжиглээд эхлэв.

"Хөөе, салж уналаа!"

"Эгчээ, нөгөө охинтой чинь болзсон. Бараг үерхэх байх" гээд бүжиглэсээр хэллээ.

"Чамайг хөхөрсөн нүдтэй гээд голохгүй байна уу?" гээд инээсээр асуухад "Би царайлаг"

"Мөн тийм байх даа. Эгчдээ хоол хийгээд өг. Жаахан гүйчихсэн чинь тэнхээгүй болоод толгой эргэчихлээ"

"Үгүй ээ, та намайг шоолоод байгаа биз дээ. Өөрөө хий, дүү нь одоо найзуудтайгаа явж бие даалтаа хийлээ" гэчихээд ум хумгүй гараад гүйчихэв.

"Сонин хүүхэд шүү"

Жаахан хэвтэж байгаад бостол нүд харанхуйлан газарт уналаа.

---------

Арай хийн нүдээ нээтэл цагаан өнгийн тааз болон спиртний хурц үнэр угтав.

Өрөөг тойруулан хартал Жэхён гараас минь атгаад доош хараад сууж байна. Би аяархан хуруугаа хөдөлгөтөл Жэхён огцом над руу хараад эмч дуудлаа.

"Жэхён аа, би зүгээр" гэхтэй зэрэгцэн эмч орж ирэн надад дусал залгаад "Сайн тэнхрээгүй байгаа болохоор босож болохгүй шүү" гээд инээмсэглэчихээд гарлаа.

"Хайрт минь өвдөж байна уу?" гээд гарыг минь үнсэн санаа зовсон байртай асуухад нь хөнгөн инээмсэглээд "Танихгүй залуу, би зүгээр"

"Танихгүй залуу? Хүүхдийнхээ аавыг ингэж дуудаж болдог юм уу?"

"Юу?"

"Яагаад хэлээгүй юм бэ?"

Хөмсөгөө атиралдуулан "Би нэг л ойлгохгүй байна, танихгүй залуу" гэхэд Жэхён хацар дээр үнсээд дараа нь гэдсийг минь илэн "Бидний хүүхэд энд байгаа"

"Хүүхэд гэнэ ээ?"

Миний нулимс шууд л асгарах нь уу гэлтэй цийлэгнээд эхлэв.

Жэхён духан дээр минь үнсэж "Сахилаггүй ээж юм аа. Огцом хөдөлгөөн хийсэн болохоор ухаан алдсан байна гэж эмч хэлсэн. Одооноос тэгж сахилаггүйтэхгүй шүү" гээд инээмсэглэчихээд нулимсыг минь арчлаа.

"MINE" |JJH| Where stories live. Discover now