CHAP 20

1.4K 139 3
                                    

/Жин Со-н талаас/

Хайран хоёр өдрийн амралтаа Жэхёнаас болж алдсан би дэндүү гомдолтой байна. Ер нь бодоод байх нь ээ зүгээр л гэртээ өнждөг байж. Одоо бас яаж ажилдаа явна аа. Замд гараад л ирэх байх даа.

Жонни гадуур ажилтай гээд эрт гараад явсан харин Юүта амралтаа авчихсан болохоор дагуулаад явчихдаг ч юм бил үү?

Мэдсэн бол найз залуу чинь юм уу гэхэд нь тийм л гээд хариулчихдаг байж.

Босон Юүтагийн өрөөнд орон сэрээхэд нэг нүдээрээ цаг руу хараад  "Ийм эрт үү?"

"Намайг ажил руу хүргээд өг өө. Тэгэхгүй бол уржигдараас хойш нэг гаж донтон намайг дагаад байгаа"

"Чи чинь хар бүстэй биз дээ. Болохгүй бол тоосго, чулуу, хутга, заазуур өөр юу байдаг юм бүгдийг нь цүнхлээд яв. Тэгээд ойртох юм бол цүнхнээсээ гаргаж ирээд л" гэхэд нь "Өөдгүй юм бэ?"

Юүта намайг шалаад байсанд залхсан бололтой босоход нь би бөөн баяр болсоор өрөөндөө орж хувцсаа өмсөөд нүүрээ будлаа.

Тэр орж ирээд "Алив алив, надад өг дөө. Яасан мэдрэмжгүй юм" гээд хөмсөгийг минь будаж өглөө.

Бэлэн болчихоод гэрээс гаран явж байгаад Юүта "Тэгээд тэр гаж донтон чинь хаана байна?"

"Чамаас айчихсан юм байлгүй"

"Над шиг хар өглөөгүүр босоод хүргэж өгдөг сайн найз байхгүй шүү. Буцаж очоод л унтахаас" гэсээр эвшээв.

"Чи нээрээ нойр, архи, хөгжим гурваа л бодож явдаг байх"

Жэхёнтай таарахгүй байсандаа баярлан явсаар ажил дээр ирэн орвол өнөөх чинь ширээнд сууж байв. Намайг харсанаа гараа даллаад ярзайтлаа инээлээ.

"Арай ч дээ"

Юүта үүдэнд ирэв үү үгүй юу шууд л буцаад явчихсан. Би Жэхёныг тоолгүй ажилдаа орлоо.

Миёон намайг нудраад "Тэр залуу бараг таныг нүдээрээ цооллоо" гээд шивнэхээр нь харвал намайг ширтчихсэн сууж байв.

Би "Хөөе, Жон Жэхён хэлэх юм байвал хэл. Битгий цоолчих гээд ширтээд бай!" гэвэл тэр инээснээ "Хөөрхөн юм аа" гээд шанаагаа тулан дахиад л ширтээд эхлэлээ.

Үнэнийг хэлэхэд тэрэнд энэ царай үнэхээр зохихгүй байна. Зүгээр л өнөөх догь ууртай царай нь дээр юм.

Жэхён "Надад нэг санал байна!"

"Юу юм?"

"Суучих" гээд урдаа байх сандал руу заалаа.

Би ч амандаа бувтнасаар урд нь очиж суутал Жэхён жуумалзаад "7 хоногийн дотор би чамайг өөртөө дурлуулна. Харин чи дурлахгүй бол би чамд дахиж гай болохгүй. Харин дурлавал...хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Бас энэ хугацаанд би чамайг үнсэж тэврэх болохоор битгий эсэргүйцээрэй"

"Өөрөө ямар жоохон хүүхэд үү?  Мэдээжийн зүйл дээр ингэх хэрэг байгаа ч юм уу? Бас ямар дураараа юм бэ? Үнсүүлмээргүй байна. Би тангараглъя чамд яасан ч дурлахгүй гэдэг ээ" гэхэд тэр чанга инээснээ "Тэгвэл би ч бас тангараглъя чамайг найз бүсгүй...биш ээ эхнэрээ болгоно гэдэг ээ" хэмээн бардам хэлэв.

"Харж л байя" гэчихээд бостол Жэхён ч бас босоод урд минь тулж ирэв.

Би түүнийг цохихдоо бэлдэн гар далайхад тэр хоёр гарын минь бугуйнаас барин өөр рүүгээ татсан ч үнссэнгүй. Харин уруулаа хальт шүргүүлээд "Одооноос эхэллээ шүү!" гэчихээд гараад явчихав.

Сая нөгөө сүрхий инээгээд байсан нойтон хамуу Жэхён гэнэт хааччихав? Харц, хоолой гээд буцаад их зант Жэхён болчихлоо шүү дээ. Энэ яг жүжигчин байх.

Хойноос нь хараад "Муу их зантай нойтон хамуу" гэж амандаа үглэсээр шинэ бүтээгдэхүүнүүдээ цэгцэлэхээр агуулах руу орлоо.

Ядаж байхад Дуёон, Миёон хоёр ажлаа хийхгүй эрхлэлдээд Жэну хосгүйдээ гутраад юу л болоод байна даа.

Миёон агуулахын хаалга онгойлгон толгойгоо цухуйлгаад "Эгчээ, нааш ир дээ" гэв.

Би ч хэлсэнээр нь очвол кафегаар дүүрэн баглаатай болон сагстай цэцэг харин голд нь Жэхён байх нь тэр.

Түүн рүү нүдээ нарийсган харж шогширлоо.

"Найрах арга чинь буруудаад байна, Жон Жэхён" гэхэд тэр өмнө минь тулж ирээд "Гоё байгаа биз дээ?"

"Үгүй, ийм зүйлд мөнгө үрээд л, үнэхээр баян бас завтай хүн юм аа"

Жэхён хариу хэлэлгүй хурдан уруул дээр үнсчихээд нүдээ ирмэн гарч одлоо.

Би ярвайсаар уруулаа арчихад Миёон "Эгчээ гоё юм аа. Энэ залуу таньд сайн юм байна шүү дээ. Ямар ч их цэцэг вэ дээ" гэхэд нь цэцэгнүүд рүү харлаа.

"Чи ав аа" гэчихээд буцан агуулахад ирэв.

Юм л бол дураараа үнсэх юм аа.
7 хоногт дурлууна гэнэ шүү. Үгүй дээ залуу минь би чамд дурлахгүй.

"MINE" |JJH| Where stories live. Discover now