CHAP 31

1.2K 133 1
                                    

/Жэхёны талаас/

"Нөгөөдөр ерөнхий захиралд томилох үйл ажиллагаа болно. Алдаа гаргахгүй л байгаарай даа!"

"Би наад новшийн суудалд чинь сууж компаныг удирдахгүй гэж хэдэн удаа хэлэх ёстой вэ? Тэр завхайрсан хүүхнийхээ хүүхдийг суулга!"

"Жон Юну, хэрээ мэдэж дуугараарай. Зайл!" гэж хашхирахад нь өрөөнөөс хаалга саван гарлаа.

"Новш гэж"

Машиндаа ирж суун хөдлөх гэж байхад Жин Со-гоос дуудлага ирлээ.

-Байна, Хайрт минь.

-Эгч бид хоёр ирчихсэн байна. Чи ирж байна уу?

-Компаниас хөдөлж байна аа. гээд дуудлагаа салган замаараа цэцгийн дэлгүүр орохоор боллоо.

/Жин Со-н талаас/

Эгчид хандан "Үнэхээр эмчлүүлсэн ч үр дүнгүй гэж үү?"

"Үр дүнгүй ээ хугацаа ч уртсахгүй, өвчин намайг дотроос минь идэж байгаа. Одоо надад хамгийн ихдээ 3 хоног үлдсэн" гээд хүчтэй ханиалгав.

"3 хоног...яаж? Эмнэлэг явах уу?"

"Үгүй ээ, бүр өвдөөгүй байгаа дээрээ хоёр хүүхэдтэйгээ гадуур явмаар байна. Цаашдаа хэчнээн хүссэн ч чадахгүй болохоор...Хүүгийнхээ хуримаа хийхийг, ачаа ч бас хармаар байсан юмсан"

"Эгчэ-" гээд хэлэхээс минь өмнө Жэхён баглаатай цэцэг барьчихсан нүүр дүүрэн инээмсэглэн орж ирэв.

Эгчид цагаан өнгөтэй лили цэцгийг өгөөд надад улаан сарнай өглөө.

Эгч  нүүр дүүрэн инээмсэглэж "Миний хүү азтай юм аа. Ийм үзэсгэлэнтэй, сайхан бэртэй болчихлоо шүү дээ ээж нь" гэхэд Жэхён инээгээд "Тийм шүү"

"Жин Со зүгээр үү, бие нь өвдөөд байгаа юм уу?" гэж Жэхёныг асуухад гүнзгий амьсгаа аваад "Зүгээр ээ" гээд хүчээр инээмсэглэлээ.

Яаж юу ч болоогүй юм шиг өөдөөс нь инээмсэглэж чадах юм бэ?

Би хэсэг сууж байгаад "Уучлаарай эгчээ, Жэхён аа би явах ажилтай болчихлоо. Тэн дуудаж байна. Тэмцээний бэлтгэл гэнэ"

"Хүргээд өгөх үү?"

"Хэрэггүй ээ, эндээс ойрхон. Та хоёр минь цагийн сайхан өнгөрөөгөөрэй" гээд эгчийн гараас атган үнсүүлчихээд гарлаа.

Удаан суувал уйлчих гээд байсан учир ингэж шалтгаан гарган явж байгаа минь энэ.

Олон зүйл бодон удаанаар алхаж байтал бодлыг минь тасалдуулан утасны дуу хангиналаа.

Марк -'Миний хайрт эгчээр юу байна даа?' хэмээн цоглог дуугаар асуув.

-'Эгч нь өнөөдөр ажилгүй болохоор гадуур явж байна. Ойрд завгүй байгаа болохоор ярьж чадахгүй байна уучлаарай. Дараа долоо хоногоос очно оо'

-'Ойлголоо эгчээ, хайртай шүү. Гадаа сэрүү орчихсон байгаа даараад өвдчихөв өө. Баяртай'

-'Ойлголоо хайртай шүү'

Замаараа Тэюуны эмнэлгээр ороод эгчийн өвчний талаар асуулаа.

"Хүн өвчин л дөө. Эдгэх нь ховор байдаг. Хэт удаан явбал тархи болон уушгинд нөлөөлдөг юм, тэгэхээр найдваргүй"

Би доош шал ширтсээр "3 хоногийн хугацаа л үлдчихсэн"

"Тэгвэл үлдсэн цаг мөч бүрт нь хамт байх хэрэгтэй"

---

Газар ширтэн алхаж явсаар гэртээ ирэхэд Жонни, Юүта хоёр байхгүй байна. Өрөөндөө ороод дээш харан орон дээрээ хэвтээд уртаа гэгч нь санаа алдлаа.

Олон зүйл бодон хэвтэж байгаад унтчихаж. Утас дуугарах дуунаар сэрээд цаг хартал шөнийн 03:27 болж байв.

-'Байна, Жэхён аа юу болоов?'

-'Үүдэндээ гараад ирээч' хэмээн хоолой нь нэг базаахгүй сонсогдоход би яаран босож хувцсаа өмсөөд гарлаа.

Жэхён толгой гудайлган зогсох бөгөөд би дөхөж очин хүйтэн гараас нь атгав.

"Намайг битгий айлга л даа, Жэхён аа. Юу болсон юм?" гэхэд Жэхён намайг чангаар тэврээд "Ээжийн бие бүр муудчихлаа. Эмнэлэгт ухаангүй байгаа" гээд хоолой нь сааралтан уйлсаар хэлэв.

Сонссон дариуд л нулимс минь урсаад эхэллээ.

"Заавал ухаан орно оо. Хажууд нь хамт байх хэрэгтэй. Одоо эгчид 3 хоногийн хугацаа үлдсэн"

"Юу гэнэ ээ?"

"Өөрт нь мэдсэн гэдгээ битгий хэлээрэй. Зүгээр л хажууд нь бай. Явах хүртэл нь жаргалтай байлгах хэрэгтэй. Чи л чадна"

Гараа удаанаар өргөн мэгшин уйлах түүний нурууг иллээ. Миний хамгийн их харахыг хүсээгүй зүйл бол Жэхёны нулимс.

"Яаж ч чадахгүй болохоор энэ бүхнийг нуусанд уучлаарай. Одоо ч гэсэн тэвэрхээс өөр зүйл хийж өгч чадахгүй байгаад уучлаарай, Жэхён аа"

"MINE" |JJH| Where stories live. Discover now