CHAP 36

1.1K 94 0
                                    

/Жэхёны талаас/

Жин Со өчигдөр ирсэнгүй бас утсаа ч авахгүй байна. Яах вэ? Хаана байгаа юм бэ?

Өчигдөр Юүта Жонни хоёр Жин Сог хүлээж байгаад авсан оргилуун дарсаа бүгдийг нь уугаад дараа нь зодолдсон. Харин одоо тэврэлдчихсэн унтаж байна.

Жонни нойрмоглон "Жин Со ирсэн үү?" гэж асуугаад буйдангаас уначихав.

"Ирээгүй байна. Хаана байж болох уу? Би ерөөсөө гарч хайна аа"

"Хаана гэж хайхав дээ. Хааччихдаг юм бол доо цаадах чинь. Хүний санаа зовоогоод ёстой нэг!"

Ээж рүү залгаад асуусан чинь тэнд очоогүй байна гэсэн.

"Жин Со намайг хаячихсан юм болов уу?"

Юүта "Арай ч үгүй байх аа"

Би өглөөнөөс хойш түүн рүү бараг 100 удаа залгасан байх. Даанч огт авахгүй байна.

/Жин Со-н талаас/

"Хөөе, И Марк бос үд өнгөрчихлөө" гээд газарт тэрийн унтах Маркыг өшиглөлөө.

Марк хавиргаа даран "Одоохон л доо, эгчээ"

"Одоохон биш ээ одоо бос" гэхэд тэр амандаа бувтнасаар өндийн компьютераа нээж хараад тийчигнэн "Хариу ирээгүй байна шүү дээ!"

"Юу вэ, юун хариу?"

"Эгчээ яаж охин найрдаг юм бэ?" гээд гоншигноход нь "Би ямар эрэгтэй биш яаж мэддэг юм"

"Яах вэ?"

"Жэхён шиг шийдэмгий байх юм уу? Жэхён ах чинь эгчийг нь уйлуулаад гэнэдүүлж байгаад л үерхчихсэн шүү дээ"

"Яаж?"

Би мөрөө хавчиж "Яахав дээ, наад охин руугаа шууд яриад сэтгэлээ илчил" гэхэд Марк ярзайтлаа инээв.

"Эгч нь сонсож байя мэдэв үү. Чи яриадах"

Марк утсаа барин хажууд минь суугаад дугаараа хийн залгалаа.

-Байна уу? Энжо мөн үү?
-Аан мөн юм уу? Би чамаас нэг зүйл асуух гээд л...
-Би чамд дуртай...үгүй ээ биш ээ, сайн. Чи надад дуртай юу?
-Дургүй юм уу? За,за баяртай.

гээд урвайсаар утсаа таслав.

"Эгчээ та сая тэрнийг сонссон уу?"

"Наад охиныг чинь бүр өрөвдчихлөө"

"Яагаад?"

"Очиж, очиж миний тэнэг дүү дурлаад байх даа яах вэ дээ? Наадах бүтэхгүй дурлал юм байна" гэхэд Марк санаа алдаж "Зориг минь намайг хаяаад алс хол оджээ" гээд тааз руу харав.

---

Жэхён их залгаж байгаа байх даа? Би залхсандаа утсаа унтраачихсан.
Тэр залуу мөд намайг олж ирэхгүй ээ.

Хэсэг эргэлзсэний эцэст утсаа асаатал Жэхёнаас 254 дуудлага, Юүтагаас л гэхэд 127 дуудлага ирчихсэн байв.

Ирсэн зурвасуудыг уншаад зогсож байтал Жоннигоос дуудлага ирэхэд нь ганц итгэлтэй найз минь юм даа гэж бодон авлаа.

-Ингэж нэг утсаа авах гэж. Хаана байгаа юм бэ?

-Нууц.

-Сонин хүүхэн бэ? Ингэхэд Жин Со, энэ Юүта үсээ хусна гээд гүйгээд байх юм.

-Ууг нь үсэндээ их л хайртай хүн дээ. Бүр болохгүй бол заазуур бариад дайр за юу.

-Чи ирээд сайн загнаад өгөөч, үгэнд орохгүй байна.

-Наад...Байж бай даа, Хөөе Жонни, арай Жэхён чамайг ингэж ярь гэсэн үү? Тэгээд Юүтагаар далимдуулж байна, тийм ээ?

-Үгүй ээ...юу гэж. Чи ер нь ямар муухай санаатай юм бэ? Зүгээр хүрээд ирээч. Энэ Жэхён чинь бэтгэрээд болохоо байлаа мэдэв үү!

-Би Жэхён гэдэг хүн танихгүй!

гээд ярвайсаар утсаа тасаллаа.

Юүтагийн амь шигээ хайрладаг үсээр нь далимдуулж байдаг айхтар хүмүүс юм аа.

---

Орой Марк гүйсээр орж ирээд орилон гэр тойрч гүйгээд буцан гадагш гараад дахин орж ирээд гэр тойрч гүйв.

Энэ хүүхэд зүгээр байгаа?

"Хөөе, бүдэрч уналаа!"

Марк ирэн намайг тойрж гүйснээ бүжиглээд эхлэв.

"Яачихав?"

"Эгчээ, эгчээ нөгөө охин чинь болзохыг зөвшөөрсөн" гээд үргэлжлүүлэн бүжиглэлээ.

"Яамай даа"

"Юу яамай даа гэж. Эгчээ хоёулаа тэмдэглье. Би гараад шар айраг.....үгүй ээ нөгөө юу ус гэх гээд..."

"Өө, ингээд баригдчихав уу? Дөнгөж 19 настай байж шар айраг гэнэ ээ. Ойрд зодуулаагүй бүр нэг болохоо байжээ. Ном журманд нь оруулна аа" гээд ханцуйгаа хойшлуулбал Марк доош суугаад "Эгчээ битгий цохиорой би маргааш болзоотой шүү"

"Чи өөрөө болзоо!"

"MINE" |JJH| Where stories live. Discover now