CHAP 25

1.3K 130 2
                                    

/Жин Со-н талаас/

Байдаг бүх хурдаараа гэртээ гүйж ирэв. Юу л болчихов доо.

3 залуугын дунд яах учраа олохгүй хэцүүхэн байдалтай зогсож байгаад зүгээр л зугтчихсан.

Юүта, Жонни хоёр өвдгөн дээрээ гараа тулан амьсгаадах намайг хараад "Яасан бэ? Нохойнд хөөгдсөн юм уу?"

---

Жоннигийн хийсэн шөл гэхэд хэцүү, хуурга ч гэхэд хэцүү хоолыг идэн, усанд орчихоод унтарсан байсан утсаа асаатал Жэхён, Жонү хоёроос тоолж барагдхааргүй их дуудлага ирсэн байна.

Гэхдээ өөрийгөө гайхаад байх юм. Күнтэй хоёр л удаа уулзсан сайн танихгүй хэрнээ сандраад байсан.

Жонү руу "Маргааш ажил дээр хүрээд ирээрэй" гэсэн хаягтай зурвас явуулчхаад унтахааp болов.

Гэтэл Юүта хаалга тогшин орж ирээд "Үсний индүү байна уу?"

"Угаалгын өрөөнд байгаа"

"Бас хайч?"

"Шүүгээнд байгаа"

"Үсний хавчаар?"

"Миний гоо сайхны ширээн дээр байгаа" гээд нойрондоо арай ядан байгаа газруудыг нь зааж өгтөл Юүта цоглог хоолойгоор "За" гээд өрөөнөөс гарлаа.

---

Өчигдөр оройтож унтсан болохоор өглөө Жоннигийн орилох дуунд цочиж сэрэв.

Жонни инээж "Цочоочихсон уу? Уучлаарай"

Би сэгсийсэн үсээ илсээр "Юүта та хоёр эмэгтэй байсан бол гоё байхгүй юу"

"За больчихъё. Би ерөөсөө буцлаа. Муу хүйсээр ялгаварлан гадуурхагч"

"Зүгээр л байсан бол гэж байхад сүртэй гэдэг нь!"

"Хурдан босоод цайгаа уу. Хар өглөөгүүр хэрүүл өдөөд зүгээр" гэж амандаа үглэсээр гарав.

---

Өнөөдөр Жэхён яагаад ирэхгүй байна. Тэр ядаргаатай байдаг ч гэсэн байхгүй болохоор нэг л хоосон юм шиг.

Жэну инээмсэглэсээр миний өмнө бялуу тавиад "Шинэ жороор хийсэн, амсаад үз"

"Хөөх, үнэхээр амттай байна. Их чихэрлэг биш яг таарсан бас үзэмж нь ч гоё юм. Мөстэй американотой хамтад нь идвэл ёстой төгс цохицол" гэхэд Жэну нүдээ онийлгон инээгээд "Ашгүй дээ, маргаашнаас цэсэндээ оруулна аа" гээд буцан цаад өрөө рүү орлоо.

Өнөөдөр үйлчлүүлэгч багатай байна шүү. Хичээл орчихсон энэ үед ууг нь их л хүнтэй байдаг даа.

"MINE" |JJH| Where stories live. Discover now