[Chapter 1]

6.6K 399 26
                                    

-Хэрэв цаг хугацааг ухрааж дөнгөвөл тэр үед очоод чиний дэргэдүүр танихгүй хэвээр зөрөх байсан юм.


2021 он.

Нар дулаанаар төөнөж, навчис хийсч эхэлсэн намрын өдөр байв. Сургуулийн хонх дугарч, удалгүй хонгилууд хоосорсоор нэг ч хүнгүй болоход төв хаалгаар шинэхэн дүрэмт хувцасаа замбараагүй өмсөж, гараа халаасласан залуу цүнхээ нэг мөрөндөө үүрэн аман дахь бохио зажилсаар орж ирлээ.

Тэр сургуулийн хонгилоор сонирхон алхаж, эцэст нь хайсан өрөөгөө олсон бололтой.

Багш нарын өрөөнд дураараа орж ирэх сурагчыг харсан багш нар эхэндээ гайхсан ч дараагийн мөчид түүний өмднийхөө гадуур тавьж, энгэрийг нь задгайлан өмссөн дүрэмт хувцасны цамц болоод тээртэй дугарах бохиноос болж хөмсөг зангидацгаав.

"Кан Ихён багштай уулзах гэсэн юм."

Тоомжиргүй чангахани хэлэхэд олон ширээний цаанаас нэгэн эмэгтэй багш гараа өргөлөө. Залуу эргэлзэлгүй түүний дэргэд ирэхэд дээрээс нь доош их л сониучирхан харчихаад хуучирч өнгө алдсан гутлан дээр нь хэсэг саатахад тэр инээвхийллээ.

"Надтай ямар хэргээр уулзах гэсэн юм?"

Залуу үг дугаралгүй барьж ирсэн хавтастай бичиг баримтаа түүний өмнө тавив. Багш эмэгтэй удаанаар хавтасыг нээж үзээд удалгүй нүд нь томорсооо түүн рүү ахин нэг удаа харлаа.

"Түр хүлээгээрэй."

Багш эмэгтэй түүний бичиг баримтыг авч суудлаасаа босоод даргынхаа өрөөнд орох ба хэсэг хугацаа өнгөрсөний дараа гарч ирэхдээ ганцаараа байсангүй.

"Бүгд анхаарлаа хандуулцгаа!"

Сургуулийн дарга бололтой хижээл насны нэр өнөөх сурагчын өмнө ирээд бүх багш нарт хандан чангаар хэлэхэд тэдний яриа намжлаа.

"JEONGHWA ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад төгс оноогоор тэнцсэн сурагч Жон Жонгүг. Өнөөдрөөс эхлэн манай сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцах болно."

Бүх багш нар түүний нэрийг сонсож байсан гэдэг нь илт алга ташин баяр хүргэхээс өмнө гайхсан төрх тодруулах нь Жонгүгийн гадаад төрхтэй холбоотой.

JEONGHWA ахлах сургууль бол жилдээ 50 хүүхдийг өндөр хандив, төлбөрийн дараагаар элсүүлэн авдаг Өмнөд Солонгос улстаа нэр хүнд, хэргэм, чансаа зэргээрээ тэргүүнд бичигддэг эрхэмүүдийн хүүхдүүд суралцдаг нэр төрийн баталгаа болсон 90 жилийн түүхт газар. Жилдээ зөвхөн нэг л сурагчыг тэтгэлэгээр элсүүлдэг учир өрсөлдөөн маш их явагддаг билээ.

Харин энэ жилийн элсэлтийн шалгалтанд нэг ч өрсөлдөгчгүйгээр бүгдийг гайхшруулан тэнцэж энэ сургуулийн түүхэнд бичигдээгүй өндөр оноог авсан сурагч бол Жон Жонгүг. Түүний талаар сонссон багш бүхэн ямар гэр бүлээс гаралтай гэдгийг нь сонирхож байсан нь тодорхой.

Жонгүг өөрт нь дурамжхан алгаа таших багш нарыг инээвхийлэн ажиглаж байхдаа энэ газар гаднаасаа гялалзах ч дотроо хэдийн ялзарч дууссан болохыг хэдийн ажиглалаа.

Дарга болох эрэгтэй нэгэн багшид түүнийг даатгасаар суралцах ангийх нь өмнө ирэв. Хаалга нээгдэн тэднийг ороход ангид суух арав хүрэхгүй сурагчид яриагаа зогсоон Жонгүгт анхаарлаа хандууллаа. Зарим нь инээдээ тэвчихгүй гаргаж, амандаа шүгэлдэх хэн нэгэн болоод доромжын үгс нь сонстоно.

Жонгүг зүгээр л гараа халааслан зогсоод учир битүүлэг инээмсэглэл тодруулан тэднийг эхнээс нь ажиглана.

"Энэ сурагч бол өнөөдрөөс та бүхэнтэй хамт суралцах тэтгэлэгт сурагч Жон Жонгүг. Дотно болоорой." гээд түүнд ширээ зааж өгөхөд Жонгүг толгой дохиод хамгийн ард суулаа.

Эхний хичээл завсарлаж сурагчид хөдөлгөөнд орж эхлэхэд цонхоор ширтэж суусан түүний чимээгүй байдлыг алдагдуудан хэн нэгэн ширээг нь цохилоо. Багахан цочоод эргэж харвал хоёр эрэгтэй сурагчид түүнийг тохуурхан зогсож байх нь тэр.

"Хөөе, хаанаас хэний хөгийн гуйлгачин бидний дунд ирээд хээв нэг суучихлаа гэж бодоов?"

"Харин л дээ?"

Тэдний зүг ёжилон инээмсэглэчихээд хойш суудлаа налах Жонгүгт шанаандаа цохилт аван газарт унахад нэгхэн хором хангалттай байлаа.
Эсрэгээрээ өнөөх гурван новшыг болгож өгөөд өөрийнхөө ширээн дээр үсрэн гарахад тавхан хором өнгөрөв.

Жонгүг бүгдийг нь сонсохоор чанга орилоод хэдийн түүний цустай нь хутгаж орхисон гурван сурагчыг харж цочирдох сурагчдын анхаарлыг өөртөө татлаа.

"Сонсоцгоо!! Та нарын төсөөлсөн шиг сул дорой гуйлгачин биш учраас өнөөдрөөс надруу шидлэх үгээ, тусгах харцаа ч болгоомжтой байлгаарай! Мөнгө төдийхнөөс айдаг хөгийн нохойн гөлөг биш болохоор!!"

-Чам руу л харахгүй өнгөрөх байсан хэрэг. Ердөө л өнгөрсөнд үлдсэн нэг л алдааг засахад одоогийн бүхэн өөрчлөгдөж чадах байсан юм.

Чи бол миний алдаа.

WHO.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now