[Chapter 18]

1.9K 311 98
                                    


Мэдрэмж бол үнэний гэрч.

Харцаа хэчнээн нууж, харгис үгсээр хана босголоо ч чи өөрийгөө хуурч дийлэхгүй.

Харанхуй бүрхэхэд хана чинь нурж, хэн ч үгүй орон зайд чи хоосрохын өвдөлтөнд бүчүүлэн тамлуулна.

Харин мэдрэмж бол... ялагдал.

-





"Ус.. ус өгөөч."

Үүрээр орж ирсэн Жонгүг тэр өдрийнхөө орой л сэрсэн юм. Юнги дөнгөж ажлаасаа орж ирсэн бөгөөд өрөөнөөсөө ийн орилох түүнийг сонсоод амандаа бувтнан толгой сэгсэрч шилэн аяганд хүйтэн ус хийгээд өрөөнд нь орлоо. Жонгүг үхэх гэж байгаа мэт л харагдаж байлаа.

"Яасан гэж тэгтлээ уудаг юм?"

Жонгүг нэг амьсгаагаар аягыг нь хоослочихоод хажуудаа тавин хойш буцаад хэвтэхдээ Юнгид хариулсангүй. Түүний дотор ямар аймшигтай байгааг Юнги ч гадарлаж байсан юм. Учир нь түүний мэдэх Жон Жонгүг шар айрагнаас өөрийг ууж үзээгүй, ухаанаа алдтал согтсон удаагүй нэгэн.

Тэр авчирсан эм болон бэлдмэлээ түүний шүүгээн дээр тавиад орон дээр суухад Жонгүг гараараа нүүрээ дарчихаад хүндхэн амьсгалан хэвтсээр байсан юм.

"Миний хэлсэн зүйл их гэнэтийн байсан уу?"

"..."

Юнги уруулаа жимийсээр хариу хүлээн хэсэг сууснаа гэнэт л санасан мэт шүүгээн дээрээс нэг зүйлийг аван,

"Энэ юу юм? Халааснаас чинь унаад ирсэн."

Жонгүг удаанаар гараа холдуулан Юнгигийн барьсан зүйлийг харчихаад санаа алдсаар эргэн дээш харж,

"Түүнд зориулж авсан юм. Гэмшээд.."

Юнги урууландаа инээмсэглэл тодруулан Жонгүгийн гуяан дээр алгадаад,

"Новш гэж, чамайг ухаантай гэж мэдсэн юм." гэх нь түүний хэчнээн баяртай байгааг илтгэж Жонгүг хурууныхаа завсраар Юнгиг ширтэхдээ түүний дотроос өөр нэгнийг харах шиг.

Дурласан нэгэн.

"Өгчихөөрэй. Бас намайг уучлалт гуйж байна гээд дамжуул."

Жон Жонгүг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ сэтгэлдээ мэдрэнэ. Тэгэх бүрт сэмэрнэ, бутарна, үхнэ.

Мэдрэмж бол ялагдал.

-

Ким Тэхёны өрөөнөөс цүнхээ барин гарах эмч туслахад нь хандан,

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now