[Chapter 17]

2.1K 309 149
                                    

Ширээ налан суусан Жонгүгийн сэтгэл хангалуун инээх дуу улам чангарч тэр хойш хэвтэн элгээ тэвэрсээр инээхээ огт больсонгүй. Түүний өмнө зогсох Тэхён хөмсөг зангидан юу нь тийм ихээр инээдтэй байгааг үл ойлгон зогсоно.

"Жонгүг-"

Жонгүгийн инээд бага багаар намссаар удалгүй огт дугарахаа больж одоо гагцхүү гэдсээ тэврэн ширээн дээр хэвтэх үед Тэхён амнаасаа түүний нэрийг дуудлаа.

"Яагаад инээгээд байгаа юм?"

Тэхёны хоолой сул дээр нь хүйтэн сонстож урагш нэг алхахдаа энэ хүртэл тэвчиж ирсэн шагайн өвдөлтөө бүх биеэр нь тог шиг гүйхийг мэдрэнэ. Тэгээд ярвайн байрандаа зогслоо.

"Жонгүг.."

Түүний зүрхний цохилт хүртэл намсан амьсгаагаа даран байж нэрээр нь дуудахдаа итгэл өвөрлөсөн харцаа унтрааж үл чадна.

Жонгүг өндийн босч ирэхдээ огт царайны хувирал үзүүлээгүй ч учир зүггүй алгаа ташиж эхлэх нь тэр. Тэхён түүний харцыг өчнөөн харж байсан энэ удаагийнх шиг хэзээ ч ийм цэвдэг байгаагүй билээ. Харин одоо Тэхён эргэлзэж эхэлнэ.

"Би чамайг илүү дээр гэж бодсон юмсан."

"Юу?"

Тэхёны бүх бодол замхран Жонгүгийн амнаас унасан хэдхэн үгэнд бүрэн удирдуулж орхих аж.

Жонгүг түүний өөдөөс зогсолтгүй гөлөрсөөр суухдаа гэнэт ахин инээд алдах нь түүнд ямар нэг зүйл барьж дийлэхийн аргагүй инээдтэй байгаа бололтой гэмээр. Түүний чанга инээд Тэхёны дотрыг зурж тэр үүрсэн цүнхээ газарт унагасаар Жонгүгийн энгэрээс зууран авав.

"Новш минь! Юу нь тийм инээдтэй байгааг хэлээдэх! Тоглоод байлгүй-"

"Намайг чамтай хамт үнэхээр зугтана гэж бодоод энд хүртэл ирсэн чинь хараал идэм инээдтэй байна!!!"

Жонгүг түүний нүд рүү цоо ширтсээр дэндүү дооглосон өнгөөр ийн хэлээд хойш саван инээд алдахад Тэхёны царай хувирч тэр дороо түүний энгэрээс гараа салгах бөгөөд хойш нэг алхлаа.

Түүний харц хормын төдийд үхэж, царай нь цайж эхэлнэ.

"Юу?"

"ХАРААЛ ИДСЭН ХӨГЖИЛТЭЙ АМЬТАН. ЮУНД НАЙДАЖ НАДАД ХАЙРТАЙ ГЭСЭН ЧИНЬ ЭЛЭГ ХӨШӨӨМ ЮМ!?!" Тэр өөр лүүгээ хуруугаараа заан,

"Би чамайг хайрласан гэж үү? БИ ЧАМД ДУРЛАХААР ЮМ ШИГ БАЙНА УУ? АМАА ТАТАЖ ҮЗ!!"

Жонгүг босч ирээд Тэхёны цээж рүү тоглоомтойгоор түлхэн элэг доог хийх аж.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now