[Chapter 6]

1.9K 307 48
                                    

Жонгүг өөрийнх нь зүг итгэлтэй алхах Тэхёныг хараад амандаа инээмсэглэл тодруулан мотоцикл дээрээ мордлоо.

"Би чиний ард суух хэрэг үү?"

Жонгүг харин одоо хөмсөг зангидан эргэж харвал Тэхён дуулгаа өмсөх гээд зогсож байсан юм.

"Үнэнээсээ асууж байна уу?" гэхэд Тэхён санаа алдаад,

"Март даа." гэсээр Жонгүгийн ард суун мөрнөөс нь базах нь тэр.

"Тоглоод байна уу? Савж унахыг хүсээгүй бол бүсэлхийгээр сайн ороогоод тэвэр."

"Амаа тат. Би хэзээ ч чиний-" Жонгүг нүдээ эргэлдүүлэн хаазласаар хөдлөхөд Тэхён цочирдон шууд л түүний бүсэлхийгээр чанга тэврэн авсан юм. Жонгүг амандаа инээмсэглэл тодруулсаар улам хурдлан бараг л машингүй хотын замаар тэд салхи татуулан давхиж эхэллээ.

Тэхёнд эхэндээ эвгүй санагдаж байсан ч бие нь хөнгөрөн салхи мэдэрч эхлэхдээ өөрийн эрхгүй гүнзгий амьсгал цээж дүүрэн авахад хачин их тух мэдрэв. Жонгүгийн нуруунаас халуун мэдрэгдэж, хацрыг нь зүсэн өнгөрөх салхи яг л түүний бүхнээс илүү хүсэж байсан тэр эрх чөлөөг зүгээр л бэлэглэх аж. Өөрийн мэдэлгүй нүдээ анин Жонгүгт улам наалдаж энэ мөчдөө үүрд гацахыг хүсэхдээ дэндүү удаан хугацааны дараа анх удаа инээмсэглэсэн юм. Дэндүү амар амгалан, тухтай байсан учир.

Тэр Жон Жонгүгийг хаанаас ч юм гарж ирээд түүнийг торноос нь суллах нэгэн болно гэж зүүдэндээ ч үзээгүй нь тодорхой. Гэсэн ч энэ удаад яагаад гэдгээ мэдэлгүй тэр залууд итгэчихсэн юм. Цөхөрч байсан бололтой, тэгвэл. Хэн ч хамаагүй ирээд аваасай, хэн ч хамаагүй сонсоосой тэгвэл дотроо уудалж орхимоор тийм их шантарч бас ганцаардаж байсан бололтой.

Жонгүг явсаар хэсэг хугацааны дараа хурдаа удаашруулан зогсоход Тэхён сая бодлоосоо салан нүдээ нээлээ. Тэгээд өмнө нь хэзээ ч хараагүй нам гүм хэдий ч үл таних орчныг үзэв.

"Хаана ирчихсэн юм?"

Тэр буунгаа ийн асууж багахан хөмсөг зангидах ч харц нь цаанаа зөөлөн байлаа.

"Миний тайвшрахаар ирдэг газар. Хэн ч мэдэхгүй л дээ. Чамд яахав, хэлчихье."

Жижигхэн толгод дээр ганцхан гэрэл тэгээд яг гэрлийн доор модон сандалтай аж. Харин тэндээс хотын гоёмсог гэрлүүд дэндүү сайн харагдана. Дэндүү энгийн боловч Тэхёнд энэ газар таатай санагдан хэсэг саатахаар шийдлээ. Гэнэт түүний утас дугаран тэр халааснаасаа гарган харвал аав нь байх ч Тэхён эргэлзэх зүйлгүй таслаад утсаа бүр унтрааж орхисон юм. Дараа нь юу болох нь хамаагүй, Тэхён ганцхан олдсон энэ эрх чөлөөгөө алдахад дэндүү хайран санагдаж байлаа.

𝐖𝐇𝐎.On viuen les histories. Descobreix ara