[Chapter 26]

2.2K 345 69
                                    


Шөнийн 3 цаг өнгөрч, Жонгүг хичээлийн ширээнээсээ сая нэг босон хөшсөн биеийнхээ чилээг гаргасаар хөргөгч хүрлээ. Түүний нойр дахиад л хаашаа ч юм алга болчихож. Унтах хүсэл огт төрөхгүйн дээр одоо ч цаг харан хөмсөг зангидах тэр шар айраг дуусчихсан гэдгийг анзаарахдаа зүгээр л ус аягалан уулаа.

Усаа цамцан дээрээ асгачихаад сэгсэрсээр,

"Хараал ид." хэмээн амандаа хараахтай зэрэгцэн хонх дугарч Жонгүг аягаа ширээ лүү шидэх шахам тавьчихаад хурдалсаар хаалга нээвэл хэдэн цагийн өмнө гэрээс явсан Тэхён хаалганы цаана зогсож байлаа.

Жонгүг атирсан хөмсөгөө улам зангидан,

"Ирэхгүй гэж бодсон юмсан."

Тэхён түүнийг хальтхан харчихаад хариу хэлэлгүй хажуугаар нь зөрөх гэтэл Жонгүг биеэрээ хаачихаад оруулсангүй.

"Хаашаа орох гээв?"

Тэхён түүний зүг цөхөрсөн харцаар ширтэх бөгөөд дэндүү их ядарсандаа өвдөг сөхрөх гэж байгаа аятай, эсвэл асар их гунигтаа идэгдээд одоо дуусах гэж байгаа юм шиг харцаар түүн рүү харах нь гуйх мэт.

Тэр ахиад л орох гэж урагшилсанд Жонгүг түлхэж орхивол түүнийг сөрөх хүч байгаагүй Тэхён хөл алдан унах шахлаа. Гэсэн ч ахиад л Жонгүгийн нөгөө талаар гэрт орох гэж хичээнэ.

Жонгүг эцсээ хүртэл түүнийг гэртээ оруулсангүй. Түлхэлт бүрийн тоогоор, хаалт бүрийг давахыг хичээсээр эцэст нь Тэхён хүчгүйдэх шиг нэг газартаа зогсоод доош харсаар байлаа. Түүний энэ байдлыг ажиглах Жонгүг инээвхийлэн элгээ тэвэрсээр хаалганы хүрээ налж,

"Яасан? Пак Жиминд ашиглуулаад хаягдчихсан уу?"

Мэдээж Жонгүг түүнийг хаачаад ирсэнийг мэдэхгүй. Төрсөн гэртээ очиж, эцэгтээ хэмлүүлсээр энэ хүртэл хоёр хөл дээрээ арайхийн тогтон алхсаныг үзээгүй.

Тэхён түүнд хариу хэлсэнгүй.

"Манай гэр чиний зугаа цэнгэл хөөж ханачихаад хоног төөрүүлэхээр ирдэг оромж биш учир зайлж үз."

Жонгүгийн үгс цаг ямагт хутга шиг зүссээр ирсэн. Тэхён түүний өгсөн хэдэн зуун шархыг өөрөө эмчилсээр үргэлж өөдөөс нь тэсч үлддэг байлаа.

Тэр гараа өргөж ядан явуулсаар Жонгүгийн бугуйнаас атган "Намайг оруулаач."

"Ачаагаа аваад далд орно гэвэл түр хугацаанд л оруулж болох юм."

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now