[Chapter 12]

2K 291 71
                                    

A/N: Шинэ хэсгийн талаарх мэдэгдэлээ цаг тухайд нь аваад, бас сэтгэгдэлээ чөлөөтэй хуваалцахыг хүсвэл OHOWLY гээд fb group-д нэгдээрэй. ❤️






"Юу гэсэн үг юм?"

Жонгүг Тэхёны араас нэхэн очиж хүнгүй хонгилд бугуйнаас нь атган зогсооход Тэхён эргэн харахдаа залхсан төрх тодруулах аж.

"Ойлгохгүй байгаа юм уу?"

"Гэнэт яачихсан болоод ингээд байгаа юм?"

"Дахиж уулзах хэрэггүй. Тэгээд л ойлгомжтой биш гэж үү? Битгий нойтон хамуу шиг хойноос татаад бай."

Жонгүг цээжин дотор нь бужигнах шороо шиг мэдрэмжээ дарж ядсаар түүний царай барайн харц нь ширүүсчээ.

"Тоглоод байна уу? Намайг гэмтээсэнд гэмшээд байгаа бол битгий-"

"Мэдээгүй гэж бодоо юу?"

Тэхён түүний нүд рүү огцом харсаар инээвхийлэхдээ ийн хэлэхэд Жонгүг үгээ гүйцээж чадсангүй.

"Юу?"

"Санаатайгаар надад ойртож, өнөөдрийг хүртэл жүжиглэсээр байсныг чинь? Мин Юнгигээс болсон биз дээ? Би түүнд халдчихсан болохоор.. Тэгээд надаас хариугаа авах аргаа бодож олсон чинь энэ биз?"

Жонгүгийн царай барайсаар гар нь доош унахад Тэхён инээвхийлсээр,

"Тэнэг амьтан гэж бодсон чинь инээдтэй юм. Ингээд тэнцчихсэн гэж ойлгоод, миний нүднээс арилж үз."

Тэхён ширүүхэн үгээ хүйтнээр хэлчихээд доош ширтэх Жонгүгийг эцсийн удаа харчихаад хойш эргэн алхаж эхэллээ. Гурван алхамын хойноос Жонгүгийн үгс түүний чихэнд хүрэв.

"Энэ хэрэг үү?"

Жонгүгийн хүйтэн хэр нь багахан өвдөлт сэнгэнэх сулхан хоолойг Тэхён сонсоод байрандаа зогсов. Түүний хөмсөг зангирчээ.

"Өнөөдрийг хүртэл намайг харж ирсэн харц чинь, бодолдоо ийм зүйлийг л тээж ирсэн юм уу?"

Тэхён түүн рүү эргэн харахад Жонгүг түүний зүг духаараа харах ба инээмсэглэх аяджээ.

"Би арай илүү гэж итгэсэн юмсан. Өөр мэдрэмж төрж байна гэж хэлээд л байхад."

"...Над шиг хэрэггүй амьтнаас авах зүйлээ авчихаад хог шиг хаяж байгаа чинь энэ үү?"

Тэр гараа халааслан харцаа түүнээс буруулахдаа урам хугарч бас өөрийгөө шоолох мэт инээд алдсаар,

𝐖𝐇𝐎.Kde žijí příběhy. Začni objevovat