[Chapter 11]

2.1K 284 75
                                    

A/N: Шинэ хэсгийн талаарх мэдэгдэлээ цаг тухайд нь аваад, бас сэтгэгдэлээ чөлөөтэй хуваалцахыг хүсвэл OHOWLY гээд fb group-д нэгдээрэй. ❤️






"Юу гэнэ ээ?"

Жонгүгийн харцанд гайхшрал хийгээд ёжлол тодорсоор инээмсэглэхэд Тэхён түүний дэргэд ирээд,

"Ормооргүй байна."

"Яагаад тэр билээ?"

Тэхён санаа алдаад "Гэртээ ороод.. хийх бүх зүйлээсээ залхчихлаа. Бас ядарч байна."

Жонгүг инээвхийлээд "Шийдчихсэн бол явцгаая."

Жонгүг гэнэт л Тэхёны гараас атган цааш алхахад Тэхён гайхсаар гараа татан авах нь тэр.

"Яасан?"

"Эвгүй байна. Хэрэггүй."

Тэхён үгнийхээ араас Жонгүгийн царай хэрхэн огцом барайхыг анзаарав. Тэр толгой дохин гараа халааслаад тэд хоорондоо нэг алхмын зайтай алхаж эхэллээ.

"Гэрт очиж чадахгүй бололтой."

"Яагаад?"

Жонгүг урагш харсан хэвээр "Юнги байгаа." гэхэд Тэхён цээжийг нь хачин мэдрэмж дүүргээд ирэхийг мэдрэв. Тэгээд хоолой зассаар,

"Хамаагүй ээ. Хамт л байя."

"Юу?"

Жонгүгийн харц гэнэт хувираад Тэхёны зүгт харвал Тэхён хэлсэн үгнийхээ утгыг ойлгосон мэт царай нь барайж орхив.

"Сэтгэлээ илчилж байгаа хэрэг үү?"

Тэхён хоолой засаад "Амаа тат."

Жонгүг инээсээр цээжээ барин "Сонин мэдрэмж төрж байх чинь. Гараас чинь хөтлөхөд дургүй л байсан даа."

Тэхён эвгүй байдалд орсоор түрүүлэн алхахад Жонгүг түүний хойноос шоолонгуй харсаар араас нь гүйж очин хүзүүгээр нь тэврээд "Хамт очих газраа олчих шиг боллоо." гээд хажууд нь алхахдаа Тэхёны хүзүүнд шигдэхэд амьсгалаа хүртэл түгжчихээд холдохыг хичээх Тэхён түүнийг түлхсэн ч амжилт олсонгүй.

"Хамаа алга."

Тэхён түүнийг хүчлэн түлхээд халааснаасаа хэтэвчээ гарган ирж, картаа Жонгүг рүү сунгавал гайхсаар харах ба Тэхён,

"Юу хийхээ өөрөө шийд." гэлээ.

Жонгүг тоглоомтой инээн "Өөртөө машин авчихвал?"

Тэхён тоолгүй толгой дохих нь тэр.

"Хөөх, тэгвэл ч тоглоом биш бололтой."

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now